Шууд Chart

Хийн баллоныг дулаан үүсгэгчээс 1.5 метр, ил галаас таван метрээс доошгүй зайд байрлуулна

2023-09-01 11:39:17

Нийслэлийн онцгой байдлын газраас дараах зөвлөмжийг хүргэж байна. 

-Хийн баллоныг дулаан үүсгэгч буюу халаах хэрэгслээс 1.5 метр, ил галаас таван метрээс доошгүй зайд байрлуулах
-Хийн тоног төхөөрөмжийг ажиллуулж байх үед хараа хяналтгүй орхихгүй байх
-Агааржуулагч ажиллуулах эсвэл өрөөний салхивчийг нээлттэй байлгах
-Баллон солих үед ил гал гаргахгүй байх, цахилгаан тоног төхөөрөмжийг салгасан байх
-Хийн тулга /плитка/-н дээр болон түүний ойролцоо амархан шатах эд зүйлс байрлуулж болохгүй
-Хийн төхөөрөмжийг ажиллуулж дууссаны дараа баллоны хаалтыг заавал хаах
-Хийн плитканы хаалтыг зориулалтын бус зүйлээр /бахь, чимхлүүр, хөшүүрэг гэх мэт/ эргүүлж болохгүй
-Хийн хоолойноос уяа уяж юм хатааж болохгүй
-Бага насны хүүхэд болон хийн тоног төхөөрөмж ашиглах дүрмийг мэддэггүй хүнээр хийн тоног төхөөрөмжийг ажиллуулахгүй байх
-Хийн төхөөрөмжтэй газар унтаж болохгүй
-Хийн баллоныг нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалах буюу хэт халааж болохгүй
-Хангагч байгууллагаас олгосон хэрэглэгчийн дэвтэр, зааварчилгааг мөрдөж ажиллах
-Агуулах, амбаарт дүүрэн шингэрүүлсэн хийтэй баллон хадгалахыг хориглоно.
-Түүнчлэн өрөөнд 50 литрийн багтаамжтай нэг баллон, эсвэл 27 литрийн багтаамжтай хоёр баллон (нэг нь нөөц) байлгахыг хориглоно.

Хийн баллоныг дулаан үүсгэгчээс 1.5 метр, ил галаас таван метрээс доошгүй зайд байрлуулна  
Үзсэн: 1285 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-09-03 21:13
1/ " . . . нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалах буюу хэт халааж болохгүй"- хамгаалж болохгүй юм шиг. 2/ "хэрэглэгчийн дэвтэр, . . . мөрдөж ажиллах"- дэвтэр мөрдөх гэж юу гэсэн үг вэ? " . . .өрөөнд 50 литрийн багтаамжтай нэг баллон, эсвэл 27 литрийн багтаамжтай хоёр баллон (нэг нь нөөц) байлгахыг хориглоно."- 1 эсвэл 2 байлгахыг хориглоод түүнээс олныг бол болох юм уу?

Бидэнтэй нэгдээрэй