Шууд Chart

ШӨХТГ: Орон нутаг дахь улсын байцаагчидтай цахим хурал хийлээ

2023-09-01 11:20:01

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон нутаг дахь улсын байцаагчидтай өчигдөр агентлагийн дарга С.Ням-Эрдэнэ болон газрын дарга нар цахим хурал хийлээ.

Хурлын эхэнд ШӨХТГ-ын дарга С.Ням-Эрдэнэ агентлагийн зүгээс хийж хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлын талаар товч танилцуулав.

Орон нутаг дахь улсын байцаагчид хийж, хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, тулгамдаж буй асуудал болон агентлагийн зүгээс анхааралдаа авч шийдвэрлүүлэх санал хүсэлтээ уламжиллаа.

Мөн хурлын үеэр хяналт, шалгалт болон бусад хийгдэх ажлын талаар холбогдох нэгжийн дарга нараас мэргэжил арга зүйн зөвлөгөө авч санал солилцлоо.

Хурлын төгсгөлд агентлагийн даргаас орон нутаг дахь улсын байцаагчдын тавьсан санал, санаачилгыг хэрэгжүүлж, албан хаагчдаа чадавхжуулах зэргээр дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: ШӨХТГ

 


ШӨХТГ: Орон нутаг дахь улсын байцаагчидтай цахим хурал хийлээ  
Үзсэн: 521 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй