“Эрүүл мэндийн салбарын ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ыг тохиолдуулан Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан ажилчдаа урамшууллаа.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн Дутуу тээлт судлалын тасгийн эх баригч М.Оюунтөгс, Аж ахуйн хэсгийн үйлчлэгч Д.Оюунзул, дэмжих үйлчилгээний албаны Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн шил угаагч Ц.Мөнхсайхан нарт өргөө цагаан гэр хүлээлгэн өглөө.

| Олон жил үр бүтээлтэй ажилласан ажилчдадаа өргөө цагаан гэр өглөө | ||
| Үзсэн: 866 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.