Нийслэлийн тээврийн газраас хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан 2023-2024 оны хичээлийн жилд хүүхдэд зориулагдсан сургуулийн автобусаар 70 сургуулийн 71 чиглэлд 72 автобусаар үйлчилгээ хүргэхээр төлөвлөн бэлтгэл ажлаа хангажээ.
2023 оны есдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн сургуулийн автобусны үйлчилгээ маршрутын дагуу үйлчилж эхэлнэ. Үүнд:
- Чингэлтэй дүүрэг- 6 чиглэлд 7 автобус
- Сүхбаатар дүүрэг- 7 чиглэлд 7 автобус
- Хан-Уул дүүрэг- 8 чиглэлд 8 автобус
- Баянзүрх дүүрэг- 10 чиглэлд 10 автобус
- Баянгол- дүүрэг 7 чиглэлд 7 автобус
- Сонгинохайрхан- дүүрэг 16 чиглэлд 16 автобус
- Налайх дүүрэг-2 чиглэлд 2 автобус
- Багануур дүүрэг- 2 чиглэлд 2 автобус
- Багахангай дүүрэг- 1 чиглэлд 1 автобусаар тус тус үйлчилнэ.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР
| 2023-2024 оны хичээлийн жилд 70 сургуулийн 71 чиглэлд 72 автобусаар үйлчилнэ | ||
| Үзсэн: 973 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.