Шууд Chart

Харьд уусах Монголын ирээдүй...

2014-02-12 08:53:37

“Монгол хүн Монголын баялаг” гэдэг нь санаандгүй хэлсэн үг огтоос биш юм. Дундрах баялаг, хэзээ ч дуусашгүй баялагтай байх эсэх нь монголчуудаас өөрсдөөс нь л шалтгаална. Тиймээс газрын баялгийн арвин их нөөцтэй хэмээн эрдэх хэрэггүй юм. Нэг л өдөр шавхагдах тэр баялгийг дагасан хөгжил бас нэг л өдөр зогсох аюул дагуулна гэдгийг анзаарахгүй орхиж болохгүй. Тиймээс дуусашгүй баялаг руу анхаарсан бодлого хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, манайд хүн ам зүй рүү чиглэсэн хөгжил, бодлого үгүйлэгдсээр буй. Манай улс хүн амынхаа цөөнгүй хэсгийг харьд “экспортолж”, улам бүр цөөрсөөр буй гашуун үнэн нүдэнд ил байна.

Бид улс орныхоо ирээдүй болсон хэдэн зуун хүнээ хил давуулж, харь нутагт уусгасаар байгаагаа даанч мэдэхгүй. Тэдний багагүй хувийг хүүхдүүд эзэлсээр байна. Зөвхөн 2001 оноос хойш 0-3 хүртэлх насны 127 хүүхэд үрчлэгдсэн мэдээ бий. Үүний 97 нь АНУ-д, долоо нь ХБНГУ-д, тав нь Францад, дөрөв нь Бельгид, Солонгост гурав, Канад, Австрали, Голландын гэр бүлд тус бүр нэг хүүхэд үрчлэгджээ. Гадаадад үрчлүүлсэн хүүхдийн араас тавих анхаарал халамж хэр байдаг тухай мэдээлэл хомс байдаг. Энэ талаар сонирхоход, хүүхэд үрчлэх асуудлаар зуучилдаг хоёр ч төрийн бус байгууллага Монголд байдаг гэх.

Гадаадын иргэдэд үрчлүүлсэн монгол хүүхдүүд 18 хүртлээ Монгол Улсын харьяат байдаг хуультай ч АНУ-ын хувьд үрчилж авснаас хойш 45 хоног болоод л тэдний иргэн болгочихдог байна. Гадаадад үрчлэгдсэн хүүхдүүдийн талаар жилд хоёр удаа Монгол руу мэдээлэл хүргүүлдэг. Түүнтэй хамт зураг, видео бичлэг дагалддаг гэнэ. Өнгөрсөн онд Монголын хүүхэд үрчлэхэд зуучилдаг нэгэн байгууллагын ажилтнууд АНУ-д үрчлүүлсэн 15 хүүхдийн ар гэрээр эргэсэн гэх мэдээллийг өглөө. Жилд 20 орчим монгол хүүхэд гадаадын иргэнд үрчлэгддэг байна.

Гадаадад үрчлүүлсэн хүүхдүүдийн асуудлаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Энхтуулаас тодрууллаа.

-Гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлснээс хойш сураггүй болсон тохиолдол бий юу. Эдгээр хүүхэд хүний наймааны золиос болох магадлал өндөр гэлцдэг?
- Монгол Улс 1999 оноос эхлэн гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх болсон. Хүүхэд үрчлүүлж эхэлснээс хойш тийм асуудал ерөөсөө гараагүй. Манай яамны зүгээс хүүхэд үрчлэлтийн асуудлыг хувь хүний нууц, дундаас нь янз бүрийн ашиг сонирхол харсан хүмүүс орохыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ асуудлыг олон нийтэд дэлгээд байдаггүй. Энэ талын мэдээлэл ховор байдгаас хүмүүсийн зүгээс хардлага төрдөг байх. Тухайн хүүхэд аль улсын иргэн болох нь 18 нас хүртэл өөрт нь нээлттэй. Гэвч манай улс давхар харьяаллыг зөвшөөрдөггүй. Хамгийн сүүлд үрчлэгдсэн хоёр хүүхдийн нэг нь Франц, нөгөө нь Бельги улсын гэр бүлд үрчлэгдсэн.

-Монголоос хүүхэд үрчлэх сонирхолтой гадаадын иргэд хүсэлтээ хаана хандаж гаргадаг вэ?
-Тухайн иргэн, манай улсад зургаан сараас доошгүй хугацаагаар байнга оршин суусан тохиолдолд манай яаманд шууд хандах эрх нь нээгдэнэ. Тухайлбал, АНУ-ын иргэн хүүхэд үрчлэх хүсэлтэй байлаа гэхэд тухайн улсын хүүхэд үрчлэлийн асуудал хариуцсан ямар байгууллага байна. Тэр нь манай улсын иргэн танайхаас хүүхэд үрчилж авах хүсэлт гаргасан тухай материалаа манайд ирүүлдэг. Түүнчлэн ирүүлэхээсээ урьд тухайн байгууллага өөрийн улсын иргэний талаар хүүхэд үрчлэхэд бэлэн эсэх судалгааг хийдэг. Мөн Монгол Улсын хууль ямар шаардлага тавьдаг, эдгээр шаардлагыг хангасан бол манайх руу материалыг нь явуулдаг. Яагаад гэхээр хүүхэд үрчлэгдээд явахаар тухайн хүнийг хүүхэд яаж байна гэж хянах боломжгүй. Тухайн улсын төв байгууллага нэг ёсондоо хүүхэд үрчилж буй иргэнийхээ өмнө олон улсын конвенцийн дагуу үүрэг хариуцлага хүлээдэг.

-Хүсэлтийн хамгийн сүүлийн шийдвэрийг ямар байгууллага гаргадаг вэ?
- Зөвлөлийн хурлаар хэлэлцэж гадаадын иргэний хүсэлт материал Монгол Улсын зохих хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенцийн зүйл заалттай нэгдэж буйг нягталж дүгнэлт гаргадаг. Хэрэв нийцэж байвал манайхаас үрчлэгдэх боломжтой зохих нас хүйсийн хүүхдийг сонгодог. Үүний үндсэн дээр Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газарт бид өөрсдийн дүгнэлт тандалтыг хүргүүлдэг. Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар эцэслэн шийдвэрлэдэг.

Хүүхэд үрчлэх ажил хууль журмын дагуу явагддаг гэж байгаа ч цөөхөн монголчуудын тухайд энэ нь сэтгэл эмзэглүүлсэн сэдэв хэвээр байгаа юм. Гурван саяулаа болох гэж мэрийж байгаа бидний үр хойч харийн оронд “уусч” байгааг бодохоор сэтгэл шимшрэхгүй байхын аргагүй. Хар нялхаараа харийн орныг зорьж, тэнд өсч торнисон хүнд Монголоо гэх сэтгэл өвлөгдөн үлдэх нь юу л бол. Магад ч үгүй “Монгол Улс намайг голсон” гэх гомдлын үгс тээгдэн байхыг үгүйсгэхгүй. 

Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Харьд уусах Монголын ирээдүй...  
Үзсэн: 5240 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
193.171.39.xxx [193.171.39.xxx] 2014-02-12 23:11
ter huuhed urchluuleh yaahuu.tegd urchlegdeed sain yvj baival boloo shde.ter hedhen huneer mongol dutav gej.harin ur hondoltiig boliulaach.hun am osohod jinhen gai bolj baigaa zuil chn ter shde.mongolchuud odiid dor hayj 5 say baih estoi gesn sudalgaa bii.ur hondoltoor her ih mongolchuudiig tsaats n haruulsaniig harj bolno endees
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2014-02-12 16:59
БАЯЛАГ БОЛ ТОЛГОЙД БАЙГАА МЭДЛЭГ ЯПОН СОЛОГОС НЭГ ГАММ АЛТ НЭГ ТОНН НЇЇРСГЇЙ ХАМГЙИН САЙН ЭМНЭЛЭГ ХАМГИЙН САЙН ХЭРЭГЛЭЭ ЭРЇЇЛ АМЬДРАЛТАЙ БАЙНА. МОНГОЛ ХЇН ГЭЭД ОНЦГОЙЛООД БАЙХ ЗЇЙЛГЇЙ
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2014-02-12 15:07
2say Chingisuud mini gej uu kkkkk
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-02-12 14:29
jirmiin tsagaan nuur mongoliin baelag
203.169.55.xxx [203.169.55.xxx] 2014-02-12 11:51
Дэлхийд эрүүл мэндийн аялал жуулчлалаараа тэргүүлэгч “Принц Корт” эмнэлэгт урьдчилан сэргийлэх оношлогоо, шинжилгээнд хамрагдангаа Малайз орноор аялах орчуулагч, хөтөчтэй групп аялалд урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг contact@gratusmed.mn хаягаар холбогдож авна уу. Утас: 70110652, 91140652
203.91.112.xxx [203.91.112.xxx] 2014-02-12 09:45
СҮНС ДЭЭРЭЭС БИДНИЙГ ХАРААД БАЙЖ БАЙДАГ ГЭДЭГ ҮНЭН БОЛОВ УУ. ТЭГВЭЛ ЧИНГИС ӨВӨӨГИЙН СҮНС БИДНИЙГ ХАРЖ БАЙГАА ДАА. УЛС ОРНОО ИЙМ БОЛГОЧИХООД ЭНЭ ХЭДЭН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД, ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ /БАС ДЭЭР НЬ БАЙСАН НӨХДҮҮД/ БУРХАН БОЛОХООРОО ЯАНА ДАА. ӨМНӨӨС НЬ СҮНС ЗАЙЛЧИХ ГЭЭД БАЙХ ЮМ. ШАТААД Л ШАТААД Л БАЙХ БАЙХ ДАА, БУРХАН МИНЬ.

Бидэнтэй нэгдээрэй