Улсын хэмжээнд өнөөдөр 17:30 цагийн байдлаар 7 хээрийн түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтрааж, 6 түймрийг унтраахаар ажиллаж байна.
Үүнээс Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн “Уртын-Адаг” гэдэг газар гарсан хээрийн гал түймрийг 15:40 цагт бүрэн унтраалаа.
Харин Дорнод аймгийн Баянтүмэн, Хэнтий аймгийн Батширээт, Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат сумдад гарсан 6 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаас 115 алба хаагч, 15 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 161 хүн, 21 автомашин буюу нийт 276 хүн, 36 автомашинтайгаар оролцож байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
| ОБЕГ: Хээрийн 7 түймэр бүртгэгдэж, нэг түймрийг бүрэн унтраалаа | ||
| Үзсэн: 122 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.