Шууд Chart

Малчин өрхийн хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, санал солилцов

2026-04-10 13:10:30

Ган, зудын гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний аргачлалыг сайжруулах, орон нутаг, малчдын түвшинд эмзэг байдал гамшигтай тэмцэх чадавхын үзүүлэлтийг сайжруулах, шинэчлэх хүрээнд аймаг, сум, малчин өрхийн хаваржилтын нөхцөл байдалтай газар орон дээр нь танилцаж судалгаа мэдээлэл цуглуулах, судлах, зөвлөмж, санал боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 01-10-ны өдрүүдэд орон нутагт ажиллалаа.

УОК-ын даргын тушаалаар ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаагаар ахлуулсан ажлын хэсэгт ОБЕГ, ХХААХҮЯ, ГБХНХЯ, ЦУОШГ, МЭЕГ, НҮБ-ын Хүнс нөдөө аж ахуйн байгууллагын төлөөллүүд багтсан юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дундговь аймгийн Мандалговь, Эрдэнэдалай, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Сант, Баянгол, Баянхонгор аймгийн Өлзийт сум, Говь-Алтай, Ховд аймгийн Дарви, Зэрэг сум, Увс аймгийн Сагил сум, Завхан аймгийн Сонгино, Тосонцэнгэл, Архангай аймагт ажиллаж аймаг, сумын орон нутгийн удирдлага, Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, өвөлжилтийн дараах одоогийн нөхцөл байдал, хаваржилтын бэлтгэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар санал солилцлоо.

Түүнчлэн зарим сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нөхцөл байдалтай танилцахын зэрэгцээ өвөлд хүндрэлтэй орсон 8 аймгийн малчин өрхөөр орж, МУЗН-ийн өрхийн хэрэгцээнд шаардлагатай хүнсний багцыг хүргэсэн юм.



Малчин өрхийн хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, санал солилцов  
Үзсэн: 151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй