Шууд Chart

Нийслэлийн Засаг дарга С.Батболдод “Ёслол хүндэтгэлийн Гэрэгэ” гардууллаа

2016-10-28 13:58:16

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 4 дүгээр хуралдаан Хангарди ордонд хуралдаж байна. Хуралдаанаар нийслэлийн 2016 оны төсвийн тодотголын төсөл болон Төслийг дагалдах журамд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна.  Хуралдааны үеэр нийслэлийн 377 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдод  ёслол хүндэтгэлийн “Гэрэгэ” гардуулан өглөө.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2004 оноос эхлэн үе үеийн хотын дарга нарт ёслол хүндэтгэлийн Гэрэгэ  гардуулан өгдөг  уламжлал тогтсон.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Дэлхийн томоохон хотууд Захиаргчдаа ёслол хүндэтгэлийн Гэрэгэ хадгалуудаг уламжлалыг манай нийслэл 2004 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм билээ. Энэ уламжлалын дагуу хотын даргын хувиар ёслол хүндэтгэлийн “Гэрэгэ”-г хүлээн авч байгаадаа баяртай байна.  Энэ бол НИТХ-аас болон нийслэлийн иргэдээс надад оноож байгаа томоохон хариуцлага гэж ойлгож байна. Тиймээс би нийслэлийн Засаг даргын  албан үүргээ нэр төртэйгээр биелүүлэх болно”  гэлээ. НИТХ-ын ээлжит хуралдаан үргэлжилж байна.


Нийслэлийн Засаг дарга С.Батболдод “Ёслол хүндэтгэлийн Гэрэгэ” гардууллаа  
Үзсэн: 621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй