Шууд Chart

Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгууллаа

2016-10-03 10:41:59

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/690 дүгээр захирамжаар нийслэлийн хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах Зөвлөл байгуулж, ажиллах журмыг баталлаа.

Зөвлөл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах замаар хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэгтэй ажиллах юм.

Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх даргалаж, гишүүдэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга, Улаанбаатар хотын xөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч (тохиролцсоноор) болон аж ахуй нэгжийн төлөөллүүд багтжээ. Зөвлөлийн ажиллах журмыг хавсралт хэсгээс татаж үзнэ үү.


Нийслэлийн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгууллаа  
Үзсэн: 1344 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй