Олон улсын циркийн тэмцээнээс манай улсын циркийн жүжигчид уран нугаралтын төрлөөр мөнгөн цом хүртлээ. ОХУ-ын Москва хотод энэ сарын 2-5-ны өдрүүдэд болсон тус тэмцээнээс Урлагийн гавьяат зүтгэлтэн, Буриад улсын төрийн шагналт Ц.Сэлэнгэ багштай Монголын таван уран нугараач “Аватар” үзүүлбэрээрээ мөнгөн цом хүртсэн байна.
Тус наадмыг энэ жил 15 дахь удаагаа ОХУ-ын алдарт жүжигчин Юрий Никулины 95 насны ойн хүрээнд зохион байгуулжээ. Тэмцээнд БНАСАУ, БНХАУ, ОХУ зэрэг 20 гаруй орны циркчид өрсөлдсөн байна.
| Олон улсын тэмцээнээс манай улсын уран нугараачид мөнгөн цом хүртлээ | ||
| Үзсэн: 961 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.