Казахстан Улс өөрийн улсын үүх түүхтэй холбоотой түүхэн материалуудыг бусад улсуудын архиваас нээж илрүүлэхээр эрчимтэй ажиллаж 3000 гаруй түүхэн баримт бичиг цуглуулжээ. Судалгааны ажлын үр дүнд архивын материалын хуулбар, гэрэл зураг, уран барилгын дурсгалын дүрс зураг, богино хэмжээний кино, каталог, картыг бий болгож чаджээ.
Түүнчлэн Чингис хааны үе хүртэлх омог аймгуудын угсаатны холбоо, түүхэн залгамжийн тухай Тюркийн хаант улс бүрэлдэж, хөгжсөн түүхийн мэдээллүүдийг ч олж авсан байна. Судалгааны ажил өнгөрсөн зургаадугаар сараас эхэлж 9 сарын 20-нд дуусчээ. Судалгаанд 23 эрдэмтэн томилолтоор авч Иран, Хятад, Узбекстан, Египет, Герман, Орос, Монгол, Турк, Энэтхэг, Их Британийн архивын төвүүдэд ажилласан байна.
| Казахстан улс гадаадын архиваас 3000 баримт цуглуулжээ | ||
| Үзсэн: 1114 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.