Шууд Chart

Киров мужийн захирагч өлсгөлөн зарлажээ

2016-07-21 11:04:42

Авлигын хэрэгт буруутгагдан саатуулагдаад байгаа ОХУ-ын Киров мужийн захирагч бөгөөд Кремлийг шүүмжлэгч гэгдэх Никита Белых өлсгөлөн зарлаж эхэлсэн талаар түүний өмгөөлөгч мэдээлжээ.

Түүний өмгөөлөгч Вадим Прохоров, "Түүнд төлөвлөөд буй ял, мөн хоёр дахь өмгөөлөгч Ольга Михайлова болон эхнэр, гэр бүлийнхэнтэй нь уулзуулахгүй байгааг эсэргүүцэж Лефортовскийн шоронд Белых өлсгөлөн зарласан... Белыхын биеийн байдал муу, маш тогтворгүй байгаа” хэмээн  мэдэгдсэн юм.

Кремлийг шүүмжилдэг гэдгээрээ танигдсан Белых өмнө нь либерал сөрөг хүчин буюу Барууны хүчнүүдийн холбоог улс төрч Борис Немцов агсны хамтаар удирдаж байсан билээ. Белых нь энэ оны зургаадугаар сарын 24-ний өдөр баривчлагдахдаа Москва хотын нэгэн зоогийн газарт байсан бөгөөд энэ үеэрээ хээл хахуульд 400 мянган евро авч байснаа хүлээн зөвшөөрсөн хэмээн ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос мэдэгдсэн юм.

Эх сурвалж: iaac.mn


Киров мужийн захирагч өлсгөлөн зарлажээ  
Үзсэн: 408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй