МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг 2016 оны хөлбөмбөгийн ЕАШТ-ийг шууд дамжуулан үзүүлэх албан ёсны эрхийг авсан. Тэмцээн энэ сарын 10-наас 7-р сарын 10-ны өдрүүдэд Франц улсын 10 хотод зохион байгуулагдана. “Монголын мэдээ” суваг энэ хугацаанд болох нийт 51 тоглолтыг HD форматаар шууд дамжуулан үзүүлэх юм.
15 дахь удаагийн ЕАШТ-ий тоглолтуудын хуваарь Монгол Улсын цагаар:
-Нээлтийн тоглолт 03:30
-6 хэсгийн бүх тоглолт болон шөвгийн 16-гийн тоглолтууд 22:00, 01:00, 04:00 цагаас
-Шөвгийн 8, хагас шигшээ, шигшээ тоглолтууд бүгд 04:00 эхэлнэ.
МҮОНТ-ийн уран бүтээлчид 2002 онд анх хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлж байсан. Энэ удаагийн ЕАШТ-д шалгарсан 6 тайлбарлагч ажиллана. Мөн анализ хөтөлбөр, тааврын уралдаан, тэмцээний эргэн тойрон дахь мэдээллийн хөтөлбөр, бүх тоглолтуудыг давтамжтайгаар үзүүлнэ.
“Евро-2016” тэмцээний нээлтийн тоглолт Парис хотын дагуул хот болох Сен-Денигийн “Stade de France" цэнгэлдэх хүрээлэнд “А” хэсгийн тоглолт Франц болон Румын улсын шигшээ багуудын хооронд болно. Улмаар 7-р сарын 10-ны өдөр тус цэнгэлдэх хүрээлэнд болох аваргын төлөөх тоглолтоор тэмцээн өндөрлөх юм. Франц улс 3 дахь удаагаа тивийн АШТ-ийг зохион байгуулж байна.
1960 оноос эхтэй энэ тэмцээнд энэ жил анх удаагаа Европ тивийн шилдэг 24 баг өрсөлдөхөөрөө онцлог. Мөн Европын аваргаар тус бүр нэг удаа тодорч байсан Дани, Нидерланд улсын шигшээ багууд энэ удаад оролцох эрхээ авч чадаагүй нь багуудын түвшин болоод тэмцээний чансааг илтгэж байна.
| “Монголын мэдээ” суваг 2016 оны хөлбөмбөгийн ЕАШТ-ийг шууд дамжуулна | ||
| Үзсэн: 1761 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.