Өрнийн зурхай
Матар (12/22-1/19)

Хариуцлагатай өдөр. Матрынхан хийж буй зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж сэтгэлээсээ хийхээс гадна өөрийгөө сурч боловсроход анхаар. Хэрэв хэн нэгэнд мөнгө төлөхийг хүсэхгүй байгаа бол үнэгүй хичээлийг нэтээс олж болох юм. Мөн өөр үнэгүй сайтаар аялж болох юм. Өөрийн гэсэн зөвлөгчтэй бай энэ нь танд юу хийх болон хүссэн зүйлийг тань хэлэх болно. Төлөвлөгөөнд тань гэнэтийн өөрчлөлт орж эвгүй байдалд хүрч таныг гайхшруулж мэднэ. Хэрвээ та гэнэт болсон энэ зүйлд сандрах бол цаг алдалгүй арга хэмжээ авахдаа бэлдэж эхэл.
Хумх (1/20-2/18)
Өнөөдөр гэнэтийн санамсаргүй зөрчил маргаан үүсч тулгамдсан хурц асуудлуудаа шийдвэрлэх шаардлага гарах магадлал өндөр байна. Уран бүтээлч мэргэжлийн хүмүүс олны анхаарлын төвд байх бололтой. Аялалд явахаар бэлтгэж байгаа бол таатай цаг нь яг л одоо ирж байна.
Загас (2/19-3/20)

Сэтгэл догдлом өдөр. Хуй салхи шиг хайр дурлалыг ажил тань гайхашруулах болно. Энэ өдөр жирийн шударгаар эхэлж байгаа мэт боловч явах тусмаа галзуу болох болно. Ямар ч зүйл тохиолдож болохоор хандлагыг сонго. Ингэснээр та тооцоолоогүй нөхцөл байдалд бэлэн байх болно. Загасны ордны мэргэжилтнүүд нэр хүндтэй түнш болон өөрийн ажлаа солих өөрчлөлтөө болиулж магадгүй. Та шинэ арга замыг хайх гэж байгаа мэт санагдаж байна. Ямар ч зүйл тохиолдсон бай ирэх долоо хоногийн төлөвлөгөөгөө дахин бүү төлөвлө.
Хонь (3/21-4/19)

Таатай өдөр. Өөртөө цаг гаргаж, гэртээ амрангаа та гайхалтай сайхан санаануудыг олох болно. Эрүүл мэнддээ анхаарч, дэглэмээ өөрчлөхөөс гадна байгалийн бус химийн зүйлээс хол байх хэрэгтэй. Өрөөний анд болон хайртдаа цаг гаргах шаардлага гарна. Юу ч хэлэх хэрэггүй. Өөрийн хүсч байгаа зүйлээ цаасан дээр бич. Харин та дараагийн өдрүүдэд юу болж өрнөхийг төсөөлөх ч үгүй. Харин та дараагийн өдрүүдэд юу болж өрнөхийг төсөөлөх ч үгүй. Танд итгэл үнэмшил л хамгийн хэрэгтэй.
Үхэр (4/20-5/20)

Өнөөдөр ямар нэгэн чухал шийдвэр гаргах эсвэл өөрт ахадсан үүрэг хариуцлага үүрэхээс зайлсхий. Ингэх цаг нь болоогүй байгааг од эрхэс сануулж байна. Таны туршлагыг баяжуулах цоо шинэ үнэнийг танин мэдэх боломж олдож магадгүй. Аялах идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх үнэтэй эд эдлэл худалдан авах зэрэгт ээлтэй. Гагцхүү цахилгаан хэрэгсэл эсвэл чулуун эдлэл худалдан авахгүй байхыг анхааруулъя.
Хамтатгах (5/21-6/21)

Дарамттай өдөр. Оюутнууд өглөөний шалгалтаа амжилттай өгч чадах ба номын санд очих юм бол гэрийн даалгавар юм уу курсын ажлаа хийхэд хэрэгтэй материалаа олж авч чадна. Хэрэв та ажил дээрээ ажлаа гүйцэтгэх гэж дарамттай байгаа бол санаа зовох хэрэггүй. Өөрийн итгэл найдвар ажиллах чадвартай хүчтэй ихрүүд чанартаа тулгуурлах юм бол ажлаа сэтгэл зоволтгүй гүйцэтгэж чадна. Үе үе амарч тогтмол хурдацтай ажиллах нь зүйтэй. Хэрэв та ах дүү нартайгаа хамт амьдардаг бол эртхэн унтаж амрах нь дээр байх болно. Хэрүүл маргаан хурцадмал байдал гарч болзошгүй.
Мэлхий (6/22-7/22)

Анхаарал сарнисан өдөр. Өөрийн ойр дотны хүнтэйгээ эрх мэдлийн төлөө өрсөлдөж тэмцэлдэх болно. Энэ тэмцэл маш их цаг хугацааг шаардаж ч магадгүй. Өөр хүнийг буруутгахаасаа өмнө өөрийнхөө юуг буруу хийснээ бодож үз. "Би бусадтай зөв шудрага боловсон харьцдаг билүү?" гэж өөрөөсөө асуу. Бусад хүмүүсийн төлөө санаагаа бүү чилээ. Та хэрвээ хаа нэг газар уригдсан бол бүү татгалз. Танд төрж буй тэр мэдрэмж үнэн. Тантай ойрхон хэн нэгэн таныг доош дарахыг хичээж байна. Орой хайртынхаа дэргэд хэвтэж бүх зүйлийг хойш тавьж амар. .
Арслан (7/23-8/22)

Бүтээлч өдөр. Урам зориг ба уран сэтгэмж оргилдоо хүрнэ. Хүүхэдтэй хүмүүс энэ өдрийн нэг хэсгийг бүтээлч үйл ажиллагаанд зориулах хэрэгтэй. Зарим гэрсэг арслангууд үргэлж гэр бүлийнхнийгээ зугаацуулах урам зоригоор дүүрэн байдаг. Тийм ч учраас та амьдарч буй орон байр, орчноо сайжруулахыг хүсч болох юм. Хэрэв засвар хэрэгтэй байгаа бол энэ цагийг гэгээлэг өнгөтэй ханын будаг олон өнгөтэй хөшиг авахаар сонгоход ашигла. Ямар ч өөрчлөлт хийсэн эргэлзээгүйгээр байдлыг сайжруулна. Найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ үнэнч, илэн далангүй бай. Хэрэв та үнэнийг хэлэхгүй хугацаа хэт алдвал эрт орой хэзээ нэгэн цагт худал хэлсэн чинь илчлэгдэх л болно. Дуртай зүйлдээ цаг гаргавал орой таатай өнгөрнө.
Охин (8/23-9/22)

Шалгуур өдөр. Мөнгөний асуудлаас болж таны хэн нэгэнтэй тогтоосон харилцаа холбоо нурах аюулд орж магадгүй. Биелэх боломжтой бодитой бизнесийн зөвлөгөөг хайн энгийн хэрэгжих төсөв гарга. Ингэсэн үед таны харилцаа холбоо ч батжин удаан хугацаанд үргэлжлэх болно. Удахгүй охиныхонд хүчтэй өрсөлдөгч дайсан гарч ирэх болно. Та маш сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.
Жинлүүр (9/23-10/22)

Осолтой өдөр. Гэнэтийн таагүй байдалд оруулах эсвэл төлөвлөгөөгөө заавал өөрчлөхөд хүргэх мэдээ хүлээн авах бололтой. Болгоомжгүй үг хэллэг согтууруулах ундаанаас татгалз. Унаж бэртэх аюултай байгаа тул өндөрөөс болгоомжил.
Хилэнц (10/23-11/21)

Тааварлашгүй өдөр. Урьд өмнө төлөвлөж байгаагүй шинэ сонин зүйл танай гэр бүлд чинь тун ойр байна. Та энэ бүхнийг хэзээ ч төлөвлөж байгаагүйд ичих шиг болно. Үүнийг та маш овжноор ашиглах хэрэгтэй. Танд тэр болгон ирээд байхгүй завшаан гэдгийг та ойлгох хэрэгтэй.
Нум (11/22-12/21)

Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.