
Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны улсын Засгийн газар хоорондын гэрээгээр хамтран хэрэгжүүлж байгаа “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр”-ийн хүрээнд төв, орон нутгийн түвшин дэх чиг үүргийг дахин хуваарилах аргачлалын төслийг боловсруулж, байгаль орчны салбарт туршиж, дүгнэлт хийсний үндсэн дээр цаашид боловсронгуй болгох талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар байгуулаад буй юм.
Тус ажлын хэсгийн эхний хурлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төслийн нэгж өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Ажлын хэсгийн хуралд байгаль орчны салбарын чиг үүргийн судалгааны ажлын явц болон чиг үүргийн хэрэгжилтийг хог хаягдлын менежмент, ойн бодлого зэрэг тодорхой чиг үүргийн хэрэгжилтээр авч үзэв. Мөн Швейцарийн Холбооны Улсын ойн салбар дахь чиг үүргийн хуваарилалт сэдвээр холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.
Ажлын хэсгийн эхний хурал боллоо | ||
Үзсэн: 583 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.