Найман зууны тэртээгээс “цагаан”-ы баяр тэмдэглэсэн монголчууд 90 гаруй жилийн өмнөөс гацуур чимэж эхэлжээ. Энэхүү өрнийн соёл төв Азийн нүүдэлчдэд хэрхэн ийм хурдан түгэв гэдэг сонин. 1930-аад онд Их зохиолч Д.Нацагдорж хэсэг нөхдийн хамт шинэ жил тэмдэглэсэн гэх баримт бий. Ухаандаа, баруунд боловсрол эзэмшээд ирсэн монгол залуус эх нутагтаа соёлын үрийг тарьж байсан хэрэг. Гэхдээ энэ жижиг “party” их зохиолчийг хэлмэгдүүлэх шалтгаан болсон нь харамсалтай. Харин төрийн ёслолын хэмжээнд орон даяар тэмдэглэсэн нь арай хожуу буюу 1947 онд байлаа. Х.Чойбалсан тэргүүтэй нам, төрийн удирдлагууд тус оны арванхоёрдугаар сарын 31-нд шинэ он гарган их найр хийжээ.

Ингэхдээ Монголын анхны бялууг урласан гэх сонирхолтой баримт бий. Зоог гүнцгийн уламжлалыг дагаж “хэвтэж буй хонины хэлбэртэй” бялуу хийж, номын Их хүн Б.Ренчин гуайгаас нэр хайрла хэмээхэд “торт” гэх этгээд зүйлийг идэхээр нэг сайн бялуурдаг тул “бялуу” гэвэл зохилтой гэжээ. Ингэж хөвсгөр, амттай идээ дуудуулах нэртэй болсон түүхтэй. Ер нь шинэ жилийг тэмдэглэх болсон нь олноо өргөгдсөн тооллыг халж, аргын тооллыг ард түмэн ахуй амьдралдаа мөрдөх болсноос үүдэлтэй юм. Мөн Оросын соёл, боловсролын довтолгоо ч хүч өгчээ. Ингэж монголчууд бялуу, ёолктой давхар танилцжээ.

Тэгвэл европчууд хэрхэн шинэ жилийг тэмдэглэж эхэлсэн талаар товч өгүүлсү. Шинэ жилийн баяр бол гэр бүлийн халуун дулаан илчийг мэдрэх, найз нөхөд, хамт олонтойгоо тэмдэглэн өнгөрүүлдэг баяр билээ. Гэр бүл, хамт олноо сэтгэл хангалуун баяр хөөрөөр дүүрэн баярлуулах нь ч өөрөө аз жаргалтай явдал. Иймээс ч гэрийнхнээ, хамт олноо сэтгэл хангалуун баярлуулж, хэзээ ч үл мартагдах шинэ жилийн үдшийг бэлэглэе хэмээн бүх хүмүүс л дор бүрнээ хичээцгээж байгаа. Харин шинэ жилийн баярыг анх хэзээ тэмдэглэж эхэлсэн талаар хүмүүс тэр болгон мэддэггүй. Иймд уншигч та бүхний мэдлэгийн санд зориулан дараах мэдээллийг хүргэж байна.

Шинэ жилийн гацуур
Санта Клаус гээч улаан дээлтэй өвгөн...
Хаанаас, хэзээ, яаж “мэндэлсэн” нь хамаагүй, хүүхэд төдийгүй насанд хүрэгсдийн ч хүсэн хүлээдэг шинэ жилийн баярын хамгийн сайхан, сэтгэл хөдөлгөсөн мөч нь өвлийн өвгөн, Санта Клаус ирж хүүхэд багачуудад бэлгээ тараах л байдаг билээ. Санта-Клаус буюу өвлийн өвгөнийг бид улаан дээл малгай, цагаан сахалтайгаар төсөөлдөг болоод удаж байна. Гэвч Өвлийн өвгөн хаана, хэзээ мэндэлсэн талаар тэр болгон хүмүүс мэддэггүй.| Санта Клаус гээч улаан дээлтэй өвгөн... | ||
| Үзсэн: 4595 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.