
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНХАУ-ын “Хуавей технологи” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Жанг Таяныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцов.
“Хуавей технологи” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Жанг Таян “Манай компани дэлхийн 60 хотод “Smart city” төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотод эхний ээлжинд 5.5 сая долларын санхүүжилтээр нийслэлийн авто замын уулзваруудад нэгдсэн камер суурилуулах, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, хяналтын самбар бий болгох зэрэг мэдээллийн технологийн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хоттой хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж байгаад таатай байна. Юуны түрүүнд бидний ажилд бэрхшээл учруулахгүйгээр ашиг сонирхолд нийцүүлэн хамтран ажиллах хэрэгтэй. Нийслэлийн ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаанаар “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрийг 3 гурван үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлэх юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд мэдээллийн технологийн чиглэлээр танай компанитай хамтарч ажиллахдаа баяртай байх болно” гэдгээ илэрхийллээ.
Хятадын “Хуавэй технологи” ХХК-тай хамтарна | ||
Үзсэн: 673 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.