Шууд Chart

Монголчууд Францын музейн туршлагаас судална

2015-11-23 12:57:00

Франц улсын музейн мэргэжилтэн Улаанбаатар хотын музейн мэргэжилтнүүдтэй туршлагаа хуваалцана. БСШУЯ-ны дэргэдэх Палеонтологи, археологийн музейн шинэчлэл төслийн нэгж, Францын Элчин сайдын яам, Монгол-Францын төвтэй хамтран Монголын Үндэсний музейн Эртний Монголын түүхийн танхимд Франц орны музейн туршлагыг Улаанбаатар хотын музейнүүдтэй хуваалцах сургалт семинарыг  зохион байгуулах гэж байна.

Тус сургалт семинарыг БНФУ-ын музейн мэргэжилтэн, архитекторч Лиа Макадре удирдан явуулах юм. Тэрээр “Монголын музей ба цуглуулга. Өв, үндэсний өвөрмөц байдал болон бүсийн нягтрал” сэдвээр докторын зэргийнхээ судалгааны ажлыг Парис хотноо хийж байгаа ба БНФУ-ын музейнүүдийн сан хөмрөгийг шинэчлэх олон тооны ажил хийсний дунд дэлхийн хамгийн их үзэгчтэй Луврын музейн сан хөмрөгийг шинэчлэх хөтөлбөрийг боловсруулж байсан аж.

Б.Дулмаа


Монголчууд Францын музейн туршлагаас судална  
Үзсэн: 543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй