“Узбекистан-2016” Азийн хөлбөмбөгийн холбооны футзалын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “А” хэсгийн тоглолтууд манай улсад болж байна. Эндээс өндөр амжилт гаргасан 2-3 баг Узбекистаныг зорих эрхийг авах юм.
Ази тивийн футзалын аварга шалгаруулах тэмцээний зүүн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо "Буянт-Ухаа" спортын ордонд болж байна. Өнөөдөр хуваарийн дагуу бүх баг амарна. Одоогоор БНСУ, Хонгконгийн багууд гурван тоглолт хийгээд байгаа бол бусад баг хоёр тоглолт хийгээд байна. Хүснэгтийг одоогоор БНСУ тэргүүлж байна.
БНСУ 6 оноо (3 тоглолт хийснээс 2 хожил, 1 хожигдолтой)
БНХАУ 6 оноо (2 тоглолт хийснээс 2 хожилтой)
Монгол 3 оноо (2 тоглолт хийснээс 1 хожил, 1 хожигдолтой)
Тайвань 3 оноо (2 тоглолт хийснээс 1 хожил, 1 хожигдолтой)
ХонКонг 0 оноо (3 тоглолт хийснээс нэг ч хожил аваагүй )





Монголын Хөлбөмбөгийн Холбоо
| Монгол-БНХАУ-ын тоглолт маргааш болно | ||
| Үзсэн: 520 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.