АНУ-ын алдартай гэрэл зурагчин эмэгтэй Кейт Мюррей ээлжит дуулианаа дэгдээгээд байна. Энэхүү зураг нь хар, цагаан бөгөөд эхийн хайрын бэлгэдэл болж байгаа гэнэ. Гэрэл зургийн эзэн бүсгүй жирэмсний сүүлийн гурван сард хөхний хорт хавдартай гэж оношлогдсон байна. Түүгээр ч барахгүй хүнд шатандаа орсон гэдгийг дуулгажээ.
Эмч нар эрсдлийг тооцон бүсгүйг үр хөндүүлэхийг санал болгожээ. Бүсгүйн хувьд анхны хүүхэд нь байсан тул хүүхдээ төрүүлэхийг хүссэн байна. Өвчтөнийхөө хүсэлтийг хүндэтгэн хүүхдийг 36 долоо хоногтой байхад нь хийсвэр хагалгаагаар гарган авч, эхийнх нь нэг хөхийг тайрчээ. Үүний дараа хими эмчилгээ хийж эхэлсэн байна. Эхийн бие хүндхэн байсан тулд хүүхдээ хөхөөр хооллохгүй байхыг эмч нар зөвлөжээ. Гэвч бүсгүй хүүхдээ өрөөсөн хөхөөрөө хооллох болсон байна.

Гэрэл зурагчны хэлж буйгаар энэ зургийг хараад хүний зүрх хурдан цохилохгүй байхын аргагүй. Эх хүний хайр ямар агуу болохыг харж болно. Энэ зургийг дарахад маш хүнд байлаа. Эх хүний зүрх сүүлийн амьсгалаа хураатал үрийнхээ төлөө цохилж байдгийн тод жишээ гэжээ. Энэ зургийг facebook-т байрлуулахад олон сая хүн эх, хүүхдийн төлөө залбирах болно гэжээ.
| Нэг хөхгүй болсон ч хүүхдээ хөхөөрөө хооллосон хэвээр... | ||
| Үзсэн: 479 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.