Шууд Chart

Аварга солир дэлхийгээс 499 мянган км-ийн зайтай өнгөрнө

2015-10-21 12:01:16

Энэ сарын 31-нд дэлхийд ер бусын ойрхон тулж ирэх аварга том хэмжээтэй тэнгэрийн эрхэс илрүүлснээ НАСА-гийн мэргэжилтнүүд мэдээллээ. Секундэд 35 км-ийн хурдтай дэлхий рүү дөхөж байгаа түүний хурдыг иймэрхүү биетүүдэд төдийлөн байдаггүй өндөр хурд гэдгийг мэргэжилтнүүд бас дурдсан байна.

2015ТВ145 гэж нэрлэгдсэн уг биет манай дэлхийгээс 499 мянган км-ийн зайтай буюу сар, дэлхий хоёрын хоорондох зайн   1.3-тай тэнцэх зайнд зөрж өнгөрөхөөр байгаа юм байна. 280-620 метрийн диаметртэй гэж судлаачдын тогтоосон энэ эрхэс дэлхийд ямар нэг аюул учруулахгүй юм байна.

Хамгийн сүүлд 2006 онд иймэрхүү тэнгэрийн эрхэс дэлхийтэй маш ойр буюу дэлхий, сар хоёрын хоорондох зайн 1.1-тэй тэнцэх хэмжээтэй зөрж өнгөрч байсан байна. Одоогийнхтой ойролцоо хэмжээний биет дараагийн удаа 2027 оны наймдугаар сард дэлхийд ойртоно гэж НАСА үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Аварга солир дэлхийгээс 499 мянган км-ийн зайтай өнгөрнө  
Үзсэн: 1638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-10-21 15:17
hg

Бидэнтэй нэгдээрэй