Шууд Chart

Авлигын хэрэгт цаазын ял оноохыг дэмжжээ

2015-10-07 16:55:06

Пакистан улсын Ардчилсан намын явуулсан судалгаагаар иргэдийн олонх нь авлигын хэрэгт цаазын ял оноохыг дэмжсэн байна. Тус  намаас хийсэн мэдэгдэлд “Тус судалгаанд тухайн улсад оршин суугаа болон хилийн чинадад ажиллаж, амьдарч байгаа нийт 100.000 гаруй иргэнийг хамруулсан ба авлигын хэрэгт холбогдсон этгээдэд ямар ял оноох талаар, хорих ял, эсхүл цаазаар авах ял оноох нь зөв үү гэсэн асуулга байсан юм. Судалгаанд оролцсон олонх иргэн авлигын хэрэгт холбогдсон этгээдүүдийн хэргийг маш чанга шалгаж, хатуу ял шийтгэл оноож шийтгэх ёстой. Авлигын бүх хэргийг цэргийн шүүхээр шийтгэж, авлигыг ор мөргүй устгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн” гэжээ.

Судалгаанд оролцогсдын 92 хувь нь авлигын хэрэгт холбогдсон этгээдийг цаазаар авахыг дэмжсэн бол 8 хувь нь тус улсад ядуурал, ажилгүйдэл устаж, тус улсын гадаад өрийг төлөх хангалттай хөрөнгөтэй болтол насаар нь шоронд хорих нь зүйтэй гэж үзсэн байна.

Мөн авлигач улс төрчид болон төрийн албан хаагчдын хөрөнгийн эх үүсвэрийг тодруулахын тулд сайтар шалгаж, тансаг хаус, үнэтэй машинаа хаанаас хэрхэн бий болгосныг үнэн зөвөөр олж тогтоон, тэдний хэргийг энгийн шүүхээс илүү цэргийн шүүхээр тусгайлан шүүх хэрэгтэй гэжээ.

Эх сурвалж: thenews.com


Авлигын хэрэгт цаазын ял оноохыг дэмжжээ  
Үзсэн: 682 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-10-08 12:33
Ёоё , манайд юм болов уу гэж баярлах шахлаа. Манайд хэрэгжүүлбэл яг тохирно . Нийт улс үндэсний эрх ашгийн төлөө цаазын ялыг хийх л ёстой !!!
90.32.217.xxx [90.32.217.xxx] 2015-10-07 18:59
манайх ч мөн ингэх хэрэгтэй, авлига нь арай багасаж улс орон хурдан хөгжинө.

Бидэнтэй нэгдээрэй