Шууд Chart

К.Анчелотти: Энэ улиралд Роналду Мессигээс илүү олон гоол оруулна

2015-09-09 12:15:37

Реал Мадрид клубын хуучин дасгалжуулагч Карло Анчелоти энэ улиралд Роналду Барселона клубын довтлогч Мессигээс илүү олон гоол оруулна гэжээ.

Тэрбээр “Роналду болон Месси Ла лигийн энэ улиралд одоог хүртэл гоолдоогүй байгаа нь маш хачирхалтай зүйл. Гэхдээ би Роналду илүү олныг хийнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Би түүнийг маш сайн мэднэ. Тэр энэ улиралд дахиад "Pichichi"/улирлын хамгийн олон гоол/ авна гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна”

30 настай
Роналду карьерийнхаа туршид тус шагналыг 3 удаа авч байсан бөгөөд 2011-11, 2013-14 болон өнгөрсөн улиралд шилдэг мэргэн бууч болж байсан юм.


К.Анчелотти: Энэ улиралд Роналду Мессигээс илүү олон гоол оруулна  
Үзсэн: 687 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй