Шууд Chart

“Угжуулдаг” загастай парк

2015-08-28 11:03:05

БНХАУ-ын нэгэн парк үйлчлүүлэгчдэдээ зориулан загас “угжих” шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Тус паркаар үйлчлүүлсэн иргэд цөөрөмд байх тэжээмэл загасыг урт савааны урд бэхлэгдсэн шилэн саваар хооллож болох юм. 

Нэвтрүүлээд удаагүй байгаа тус үйлчилгээ олон нийтэд ихээр таалагдаж байгаа бөгөөд тэр дундаа хүүхдүүд загас угжих дуртай байгаа аж. Түүгээр ч зогсохгүй угжуулах дуртай ховдог загаснууд усны гадарга дээр боломжит хэмжээндээ гарч ирэн угжаа хөхөж байгаа гэнэ. 

Паркийн удирдлага энэхүү үйлчилгээгээ үйлчлүүлэгчид болоод жуулчдыг татах хамгийн зөв менежмент хэмээн үзэж байгаа юм.


“Угжуулдаг” загастай парк  
Үзсэн: 1460 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй