2015 оны есдүгээр сарын эхээр Дэлхийн хоёрдугаар дайны Ялалтын 70 жилийн ойн арга хэмжээг Хятадын эрх баригчид өөрийн орондоо тэмдэглэнэ. Ялалтын баярын ёслолд 20 гаруй орны удирдагч оролцохоо мэдэгдээд байгаа юм. Мөн арга хэмжээний хүрээнд болох цэргийн парадад байлдааны нисэх онгоцууд оролцохтой холбогдуулан Бээжин хот дахь олон улсын нисэх буудал болон хуучин цэргийн зориулалттай ашиглаж байсан Наньюан буудлыг есдүгээр сарын 3-ны өдрийн 9.30 минутаас гурван цагийн хугацаатай түр хаахаар болсон байна.
Жич. Бээжингийн олон улсын нисэх буудал нь Бээжин хотын үндсэн олон улсын нисэх буудал бөгөөд одоогоор дэлхийн хоёрдахь хамгийн их ачаалалтай нисэх буудалд тооцогддог.
.jpg)





| Ялалтын баярын үеэр Бээжингийн олон улсын нисэх буудлыг түр хаана | ||
| Үзсэн: 581 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.