Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2015.06.28/

2015-06-28 08:00:00

Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 28. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын 11. Адъяа гараг. Хонгорцог одтой, 5 шар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Нэр өнгө. Өдрийн наран 05 цаг 06 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Энэ өдөр гэр орны ажлаа хийж өнгөрүүлэх хэрэгтэй. Та ганцхан гэр орондоо эмх цэгцийг бүрдүүлээд зогсохгүй зуслан болон өөрийн эзэмшлээ цэгцэлнэ. Эрүүл агаарт гарч биеийн хөдөлмөрийн ажил хийх нь толгой гашилгасан бодлуудаас салгаж сэтгэл санааг өөдрөг болгоно. Сэтгэл санаагаа ариусгаж ажил төрөлдөө анхаарлаа хандуулаарай. Мөн гэр бүлийнхэнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэхээ мартуузай.


Үхэр (4/20-5/20)

Холимог өдөр. Бүтээлчээр туурвих, өөрийгөө илэрхийлэх өргөн боломж таны өмнө нээлттэй байна. Хайр дурлал, сайхан учралд зүрх гаргахад тааламжтай өдөр. Таны сэтгэл сэргэж, хайр дурлалыг амсах болно.
 


Хамтатгах (5/21-6/21)

Зөрчилдөөнтэй өдөр. Магадгүй, өнөөдөр эргэн тойрныхонтой харилцах харилцаанд олон асуудлуудтай тулгарах бололтой. Хэрвээ та харилцан буулт хийхгүй бол нөхцөл байдал туйлдаа хүрч мэднэ. Таны эсрэг дайралт хийх гэж байгаа мэт санагдана. Аюултай байдлыг улам ихээр дэвэргэх шаардлагагүй. Хэт ширүүн, өршөөнгүй бус зан нь ой гутам хүний шинж чанар болохыг санагтун. Аливаа маргаанаас амархан мултрах аргыг та хэнээр ч хэлүүлэлтгүй мэддэг учраас агаар салхинд гар.


 Мэлхий  (6/22-7/22)   

Тааламжтай өдөр. Өнөөдөр таныг аз, од ивээх нь. Ажил мэргэжлийн хувьд тун таатай байна. Мөн энэ өдөр та хийж, бүтээнэ гэж бодож, төлөвлөж байсан ажил хэргээ эхлүүлэхэд таатай. Хэрэв төлөвлөснөө эхлүүлж чадвал ирэх онд таныг ихээхэн үр ашиг хүлээж байна. Өнөөдрийн амжилт тань таны хүрээллийг нэмэгдүүлж, ажлын хамт олонд тань таныг хэн болохыг харуулах сайхан боломжийг олгоно.


Арслан (7/23-8/22)   

Хувийн амьдрал тийм ч таатай бус. Таны хөнгөмсөг зангаас болж гэнэтийн хэрүүл маргаан гарна. Шийдвэр гаргахдаа зөн билэгтээ найд. Ойрын өдрүүдэд зөн билэг чинь таныг хуурахгүй. Амьдралын чадамж ердийнхөөс буурах нь. Биеийн байдал муудсанаар толгой өвдөх магадлалтай. Ажил мэргэжлийн хүрээнд санхүүгийн томоохон алдагдалд хүрэхийг үгүйсгэхгүй. Ямарваа нэгэн хамтын үйл ажиллагаанд анхааралтай хандах хэрэгтэй. Бусдын бодол санаанд бүү найдаарай.


Охин (8/23-9/22)    

Амьдралын эрч хүч өндөр түвшинд байна. Магадгүй өнөөдөр та өөрийнхөө тухай олон сайхан мэдээж танд таалагдах үгсийг сонсох болно. Гэвч өдрийн хоёрдугаар хагасаас эхлэн сэтгэл санааны байдал чинь уналтанд орсныг мэдэрнэ. Гэвч дотроо гүн бодолд орсны хэрэггүй. Хайртай хүндээ хандахдаа бодлогогуй алхам хийхээс зайлсхий. Хийх ганц гарц нь бодлоготой ухаалаг байх явдал юм.


Жинлүүр (9/23-10/22)   

Зөрчилдөөнтэй, хоёрдмол өдөр. Өдрийн эхний хагаст азгүйтэл нь өөртөө итгэлгүй, дорой байдлаас болно. Өдрийн хоёр дахь хагаст амар амгалан ирнэ. Эртний анд нөхөдтэйгээ уулзах, тантай ойр байх хүмүүстэй дулаан уур амьсгал бүрдүүлснээр өдрийн таагүй зүйлсийг мартах болно.


Хилэнц (10/23-11/21)   

Амралт, зугаалгад явахаар төлөвлө. Гэр бүл найз нөхдийн хүрээгээ тэл. Цэцэг авч тарих бодлыг толгойдоо суулгаж өг. Энэ нь нэг насны буян болдог. Хувийн асуудалдаа анхаарлаа хандуулж хийж амжаагүй зүйл байгаа бол хурдан хийж амжуул. Танд маш их боломж байгаа гэдгийг санаж яваарай. Гэр бүлийхэндээ цаг зав гаргахаа мартуузап.


Нум (11/22-12/21)    

Гэр бүлийн баяр баясгаланд умбаж, магнай тэнийн, дотоод эрх чөлөөгөө эдлэх өдөр. Бүх үйл ажиллагаа, үйл хөдлөл нэр төр, алдар гавьяаг тань өсгөхөд чиглэгдэх бололтой. Хүрээлэн байгаа хүмүүсийн хувьд таны санал бодол чухал байж, энэ өдрийн гол баатраар тодрох боломж их байна. Хайртай хүнтэйгээ болзох болон шинээр хайр дурлалын харилцаа үүсгэхэд таатай өдөр ирлээ.


Матар (12/22-1/19)   

Тааламжгүй өдөр. Үзэл бодлын зөрчил, өөрийн санаагаа бусдад тулган хүлээлгэх, сайныг үл хүсэгчдийн гүжир гүтгэлэг зэрэг нь сэтгэл санааг хоёрдуулж, итгэлийг алдагдуулан тэнцвэрт байдлаас гаргах бололтой. Гэр бүлд үл ойлголцол үүснэ. Шинээр хүнтэй танилцах, сэтгэлд таагүй хүмүүстэй яриа хөөрөө хийж, гэрээ хэлэлцээрт орох гэсний хэрэггүй. Гадны нөлөөлөл нь сөрөг үр дүнд хүргэх магадлал өндөр байна. Хамгийн гол нь биеэ барьж, тайван амгалан байх нь энэ өдрийн сөрөг хандлагыг багасгахад тустай. Осол гэмтэлд орох, бие тавгүйрхэх тул анхаарал болгоомжтой байгаарай.


Хумх (1/20-2/18)   

Зөрчилтэй өдөр. Баяр баясгалан ба таагүй байдал ээлжилнэ. Гэрийн асуудал ба ажил нь таны сэтгэл санааны байдлыг муутгаж болно. Зөвшилцөлд ухамсартайгаар хүр. Олон үнэнч найз нөхдөө алдаж болно. Энэ явдал нь таны өөрийн тухай бодолд чинь ноцтойгоор нөлөөлөх болно. Гэр бүлийн амьдралд нэг гишүүний үйлдлээс болж хүндрэлтэй харилцаа үүсч болно. Өнөөдөр гэнэтийн


Загас (2/19-3/20)

Энергийн шинэ эх үүсвэрийг олж авахад сайн өдөр. Сансрын энергийн өөрчлөлт нь ямарч ажлыг хийхэд анхаарал болгоомжийг шаардана. Өнөөдөр худалдааны үйл ажиллагаанд таагүй, хөнгөмсөг амлалт, бодоогүй зардлууд гарах өдөр. Энэ өдөр хараалыг зайлуулах, цагаан хэл амнаас ангижрахад хамгийн сайн өдөр.
 


Өнөөдрийн зурхай /2015.06.28/  
Үзсэн: 696 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй