1998 оноос Олон улсын хөлбөмбөгийн холбоог тэргүүлж эхэлсэн Швейцарийн иргэн Зепп Блаттер үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдлээ. Түүний энэ мэдэгдэл удирдах зөвлөлийн гишүүдийг баривчилснаас зургаа хоног, Ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөснөөс дөрөв хоногийн дараа гаргаж буй шийдвэр болов. Ийм богино хугацаанд бодлоо эрс өөрчлөхөд хүргэсэн зүйл нь авилгалын асуудал. Түүнийг дахин сонгогдсоноос нь хойш англичууд эрс эсэргүүцэн, 2018 онд ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-ийг бойкотлоно гэж мэдэгдсэн. Блаттер болон түүний баруун гар болох одоогийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Жером Валке нарыг АНУ-ын хууль сахиулагчид 10 орчим сая долларын авилгалын хэрэгт буруутай гэж найдаж байгаа. Хэдийгээр нотлогдоогүй байгаа боловч чухам энэ асуудлаас болж Блаттер зайгаа тавихад хүрсэн гэж хэвлэлийнхэн таамаглаж байгаа юм.
Америкийн хууль сахиулагчдын үзэж байгаагаар мөнгө угаасан гэгдэх 10 орчим сая долларыг тус улсын төвийн бүсэд байрлах банкуудаар гүйлгээ хийсэн гэж харддаг. Ямартай ч Блаттер үүргээсээ татгалзсанд англичууд төдийгүй европ тивийнхэн таатай хүлээж авсан байна. Харин дахин сонгууль энэ оны арванхоёрдугаар сард эсвэл ирэх оны гуравдугаар сард болохоор төлөвлөж байгаа юм. Энэ сонгууль Блаттергүй өрнөх учраас илүү сонирхолтой байх болно гэж ажиглагчид таамаглаж байна.
| Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн ажлаа өгнө | ||
| Үзсэн: 1067 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.