
Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 17. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын адаг цагаан луу сарын 29. Адъяа гараг. Гоё хүүхэн одтой, 2 хар мэнгэтэй харагчин могой өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 28 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Таатай өдөр. Найз нөхөдтэйгээ харилцах, сонирхолтой хүмүүстэй уулзах ба хайрын харилцаа бүтэмжтэй болж танд энэ өдөр таатай байна. Уран бүтээл, спортоор хичээллэх нь дотоод сэтгэлийн ололт, нээлтэнд хүрэх эсвэл орлогын нэмэлт үүсвэрийг зааж өгнө. Зочилж явах эсвэл гэртээ зочин хүлээж авахад таатай байна. Яаралтай ахуй ажлаар оролдох хэрэгтэй. Орой магадгүй муу мэдээ сонсоно. Энэ мэдээг сэтгэл хөдлөлгүй тайвнаар хүлээн авах хэрэгтэй. Удахгүй бүх зүйл байрандаа орно.
Үхэр (4/20-5/20)
Эрүүл мэнд болон хувийн ажилдаа анхаарах өдөр. Тавилга худалдаж авах, гэртээ засвар хийх зэрэг томоохон ахуйн хүрээний ажил хийхэд тун тохиромжтой. Ганц бие үхэрнүүдийг сонирхолтой, олон зүйлийг амласан боловч цаашид удаан үргэлжлэхгүй уулзалтууд хүлээж байна. Одод эрхэс таныг тэвчээртэй байж, уруу татагдахгүй байхыг зөвлөж байна. Та аливаа эрсдэлтэй ажлаа дуусгана. Магадгүй танд одоогийн байдлаа өөрчлөх шинэ арга барил хэрэгтэй болно.
Хамтатгах (5/21-6/21)
Хуримтлал, дотоод эрх чөлөө, үр бүтээлийн өдөр. Олон нийттэй харьцах, биеийн дасгал сургуулилт хийх, идэвхитэй амрах, зугаацаж цэнгэхэд нэн тааламжтай. Анд нөхөд, холын хамаатан, хөршүүдтэйгээ харьцах харьцаандаа анхаарал хандуулаарай. Муу санаатнуудын явуулгад өртөж магадгүй байна.
Мэлхий (6/22-7/22)
Зөрчилдөөнтэй өдөр. Ашиг хонжоо олсон ч зарлага нь таны урьдчилан харснаас илүү ч байж магадгүй. Шинэ хүнтэй танилцан сэтгэл татагдах ч хамгийн ярвигтай харилцаа ч болох магадлалтай. Энэ өдөр болох үйл явдлуудад энэ сайн энэ муу гэх зүйлд 100% бүү итгэ. Нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж магадгүй. Хэн нэгнийг уучлах, бэлэг хүлээн авна. Энэ өдрийг гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөгөөрэй.
Арслан (7/23-8/22)
Холимог өдөр. Гэр бүлийнхэнтэй харилцах харилцаа бүрэн тогтворжиж, нам гүм харилцан хангалуун байдлаар дүүрэн байх болно. Гэр орны асуудлууд гарч мэднэ. Амин чухал шийдвэрүүдийг гаргах гэсний хэрэггүй, тухайлбал маш үнэтэй худалдан авалт хийвэл дараа нь танд харамсах сэтгэл төрөх болно. Хамгийн гол нь дотоод тэнцвэрээ хадгалж, дур булаам зүйлээс болгоомжил. Хайр, уучлал, залбирлын дор өнгөрөх өдөр.
Охин (8/23-9/22)
Таатай өдөр. Хувийн амьдралд дорвитой өөрчлөлт гарах магадлалтай. Өөрийн болон дотнын хүмүүсийнхээ төлөө хариуцлагатай хандвал амжилтанд хүрнэ. Гай зовлон таныг тойрч гарна. Муу санаат хүн танд урхи тавихыг оролдох боловч өөрөө хүнд байдалд орох болно. Үнэнийг ухаарах, уран бүтээлийн онгод орох өдөр. Ертөнцийг өөр өнцгөөс харахад нөлөөлөх болон шинэ танилтай учирна. Таны амьдралд шинэ хүн оруулах эсэх нь танаас хамаарна.
Жинлүүр (9/23-10/22)
Ертөнцийн мөнхийн үнэнийг таньж мэдэх, шинжлэх ухаан, урлагийг судлахад таатай өдөр. Өнөөдөр хуучинсаг үзэл бодлоо орхих хэрэгтэй. Гэр орондоо засвар үйлчилгээ хийж, ая тух тохилог байдлаа сайжруулж, бүхнийг байр байранд нь оруулахад таатай байх болно. Ойр дотныхонтой харилцах харьцаа итгэл үнэмшил дээр тулгуурласан нийцтэй, нөхөрсөг байх ёстойг анхаараарай. Гэртээ өнөөдөр бага зэргийн гэр бүлийн баярыг зохион байгуулаарай. Энэ дурсамж нь удаан хугацаанд санаа бодлоос тань гарахгүй байх болохыг од гарагс амлаж байна.
Хилэнц (10/23-11/21)
Таатай өдөр. Өнөөдөр таны хувьд гэр бүл зохиох, үр хүүхэдтэй болоход тун таатай өдөр. Мөн энэ өдөр та худалдаа наймаанд азтай байж мөрийтэй тоглоомонд чинь хожих магадлал өндөр байна. Хонжворт тоглоом наадамд оролцвол онцгой азтай байх бөгөөд санхүүгийн асуудлаа ч шийдэж чадахуйц хонжворын эзэн болох нь. Харин өдрийн хоёр дахь хагаст үл ялиг зүйлээс болоод цухалдаж мэднэ. Ялангуяа хөршүүдтэйгээ үл ойлголцох байдал бий болох магадлалтай тул биеэ хянаарай. Хэрвээ тэдэнтэй ойлголцож чадах нөхцөл үүсвэл энэ боломжийг та бүү алдаарай.
Нум (11/22-12/21)
Маш идэвхтэй өдөр болж өнгөрөхийг од гарагс амлаж байна. Амрах талаар мартах хэрэгтэй болох нь дээ. Энэ цаг үед таныг зөвхөн гадны хөл үймээн дарж, хайр халамж дагах бололтой. Та юу ч хийгээд нэмэргүй тул энэ бүхэнтэй эвлэрэх хэрэгтэй. Харин орой үдшийг ганцаар байж амрахад зориулах нь танд маш их таалагдах болно. Хэн нэгнийг гомдоохгүй байхыг хичээгээрэй. Хэн нэгний хүсэлт гуйлтыг биелүүлэхээс татгалзаж болохгүй шүү.
Матар (12/22-1/19)
Хамтын ажиллагааны өдөр. Бүлгийн хүчин чармайлт таньд түлхэц өгөх бөгөөд таньд урьд өмнө огт болж байгаагүй зүйл тохиолдоно. Загварлаг хослол худалдан авч, гадаад дүр төрхөө өөрчил. Ингэснээр та сэтгэл татам харагдаж, өөртөө сэтгэл хангалуун болно. Удаан хугацааны нөхөрсөг харилцаагаа хадгалахад анхаар. Таны нийгмийн хүрээний гишүүд тань түүхийн дурсгалт газруудаар аялах ч юмуу аль эсвэл урлагийн тоглолтонд оролцохоор төлөвлөж байж болох юм. Та тэдгээр үйл ажиллагааг нь зохицуулах, зохион байгуулахад нь тусалж болно.
Хумх (1/20-2/18)
Саармаг өдөр. Та эрч хүч, хариуцлагатай, идэвхтэй байдлаараа гэр бүлийн тав тухтай амьдралыг бүрдүүлж, улмаар хэрэгтэй бүхнээр хангаж чадна. Хамгийн гол нь олдсон боломжоо алдаж болохгүй. Амралтын өдрийн сайхан уур амьсгалыг нэгэн этгээд бусниулахыг оролдож магадгүй. Оюуны хөгжил, хамтын ажиллагаа, уран бүтээл туурвихад хууран мэхлэлт, үл ойлголцол, гүтгэлэг саад учруулах байх. Зүүдээ манаж хоно танд сэрэмжлүүлэг ирнэ. Харин хэнд ч зүүдээ ярьж болохгүй.
Загас (2/19-3/20)
Өнөөдөр сэтгэл хангалуун бус мэдрэмж гүн гүнзгийгээр төрж магадгүй. Хувийн харилцаа тань хүсэж байсан шигээр болохгүй. Таны нэр төрд халдаж мэдэх ч, харин гярхай чадварын ач тусаар хэний зүгээс энэ халдлага ирэхийг зөв тодорхойлж, түүний эсрэг хамгаалалтыг хийж чадна.
Өнөөдрийн зурхай /2015.05.17/ | ||
Үзсэн: 785 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.