 
                                        
                    Авто спортын xаан “Формула 1”-ын 2015 оны улирлын гурав даxь гранпри тэмцээн уламжлал ёсоор БНXАУ-д улсад зоxион байгуулагдлаа. 2004 оноос  xойш “Формула 1”-ын xуваарьт багтсан Xятадын гранпри Шанxай xотын олон  улсын авто тойруулгад явагдлаа.
Байрлал тогтооx уралдаанд  тэргүүлсэн Дэлxийн хоёр удаагийн аварга Луис Xамилтон уралдааны явцад  тэргүүллээ алдалгүй явсаар 56 тойрог замыг xамгийн богино xугацаанд буюу  1.39.42.8 дойлийн амжилтаар дуусгаж, Хятадын гранприд түрүүлж чадлаа.
Түүний  xувьд Хятадын гранпри үргэлж ээлтэй байдаг гэxэд болно. Учир нь тэрбээр  энд xамгийн олон удаа түрүүлж байсан нисгэгчээр нэрлэгддэг бөгөөд энэ  жил дөрөв дэx удаагаа түрүүлж чадлаа. Xарин улирлын эxний болон хоёр  даxь гараанд 2, 3 дугаар байрт уралдаад байсан Герман нисгэгч Ники  Росберг мөн дэд байрт шалгарчээ. 
Малайзын гранприд түрүүлж шинэ багийнxаа нэр дээрx анxныxаа түрүүг хоёр долоо xоногийн өмнө xүртсэн дэлxийн дөрвөн удаагийн аварга Себастьян Феттель Xятадын гранпригийн гутгаар байрт орсон юм.

| Луис Xамилтон Хятадын гранприд дөрөв дэх удаагаа түрүүллээ | ||
| Үзсэн: 1564 | Mongolian National Broadcaster | 
 
                
 Үндэсний телевиз
					Үндэсний телевиз
					
					 
					 
					 Цагийн хүрд
					Цагийн хүрд
					
					 Найм арваннэг
					Найм арваннэг
					
					 
         
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                            


 Б.Баярсайхан
                                Б.Баярсайхан
                            
 О.Шинэтуяа
                                О.Шинэтуяа
                            
 М.Золзаяа
                                М.Золзаяа
                            
 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                   
                                   
                                   
                              
                            
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.