Олон улсад алдартай кибер аюулгүй байдлын “Kaspersky Lab” компанийн мэдээлснээр хакерууд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхий даяар 30-аад орны 100 гаруй банкнаас нэг тэрбум гаруй ам.долларыг хулгайлжээ. Тэдний өгсөн мэдээллээр хакерууд эхлээд банкуудын компьютерийн системд нэвтэрч тусгай программаар ажилтнуудынх нь дэлгэцийн зураг, бичлэгүүдийг нь авдаг гэнэ. Улмаар банкны болон ажилтнуудынх нь тус тусын өдөр тутмын үйл ажиллагааны талаар нарийн мэдээллийг авсны дараа дохиоллыг нь дуугаргахгүйгээр мөнгө хулгайлах, бэлэн мөнгөний машинуудыг тогтсон цагт мөнгө гаргахаар програмчлах, банкны сан хөмрөгөөс хуурамч дансууд руу мөнгө шилжүүлэх зэргээр хууль бус ажиллагаагаа явуулдаг аж.
| Хакерууд тэрбум гаруй доллар хулгайлжээ | ||
| Үзсэн: 663 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.