Сири улсаас Бельгид эргэж ирсэн зэвсэгт бүлэглэлүүд томоохон халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг прокурорууд тогтоожээ. Сэжигтнүүдийг цагдаа нар руу гал нээж байхад нь саатуулсан аж. Харилцан буудалцааны үеэр нэг цагдаагийн ажилтан шархаджээ.
Парист болсон халдлагын дараа Бельги аюулгүй байдлаа өндөржүүлж, улс даяар гэмт этгээдүүдийг хайх ажиллагааг эхлүүлсэн юм. Энэхүү ажлын хүрээнд дээрх гэмт этгээдүүдийг устгасан байна. Уг ажиллагааны дараа Бельгийн хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, онц байдал зарлаад байна.
| Халдлага үйлдэх гэж байсан зэвсэгт бүлгүүдийг илрүүлжээ | ||
| Үзсэн: 694 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.