Шууд Chart

Эбола вируст халдвар нэмэгдсээр байна

2014-12-11 15:35:48

2014 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн байдлаар дэлхийн есөн улсад эбола вируст халдвараар 18008 хүн өвчилж, 6437 (35%) хүн нас барсан байна.

Арванхоёрдугаар сарын 3-ны өдрөөс хойш 797 шинэ тохиолдол, нас баралт 381 хүнээр тус тус нэмэгджээ. Одоогийн байдлаар нийт 639 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 54% (349) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгдсэн байна.

Гвиней улсад өвчний дэгдэлт бага зэрэг нэмэгдэж, арванхоёрдугаар сарын 7-ны байдлаар 103 батлагдсан болон болзошгүй тохиолдол бүртгэгдсэн байна.

Харин Либерит өвчлөл буурч, арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн байдлаар 29 батлагдсан тохиолдол гарсан бол Сьерро-Леонд өвчний тархалт эрчимжиж, арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн байдлаар 397 батлагдсан тохиолдол нэмэгдэн бүртгэгджээ.

  Эх сурвалж: ДЭМБ 

alt

 Шуурхай удирдлагын төв


Эбола вируст халдвар нэмэгдсээр байна   
Үзсэн: 674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй