
Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 30. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн 9. Адъяа гараг. Шувуун хушуут одтой, 8 цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Завшаантай өдөр. Өнөөдрийн шуургалсан их энергийг барьж тогтоон ашигтай зүйлд зориул. Урам зориг, амьдрах чадвар бадрангуй байх бөгөөд өөртөө итгэх итгэл, өөдрөг сэтгэлгээ одооноос эхлээд ирэх хэдэн өдрийн турш ундарна. Энэ бол хониныхны хувьд маш их аз завшаантай үе тул онцгой зорилго, хүсэл эрмэлзэлд чинь дэвшилт авчрах бизнес ба мэргэжлийн боломж завшаануудыг барьж авахын тулд сэрэмжтэй бай.
Үхэр (4/20-5/20)
Онцгой өдөр. Сайхан хувцаслаж түүнээсээ баяр баясгаланг мэдэр. Хамтрагчийнхаа үгийг анхааралтай сонсохгүй бол та хоёрын хооронд ямар нэг асуудал үүсэх болно. Хэдийгээр тэд буулт хийхийг хүсэхгүй байсан ч тэдэнтэй зөвшилцөхийг хичээ. Өнөөдөр та хаашаа явж юу хийхийг хүсч байгаагаа мэд. Тэгэхгүй бол маш олон саад тотгор гарч ирэх болно, Санамсаргүй асуудал гэнэт урган гарч ирснээр та өнөөдөр хийхээр төлөвлөж байсан зарим нэг зүйлээ амжуулж чадахгүй бололтой.
Хамтатгах (5/21-6/21)
Бодит байдлыг ойлгох өдөр. Буруу мэдээллээс болж бизнөсийн гэрээ хэлцэл зогсох буюу бүр цуцлагдаж ч магадгүй байна. Өөрийн тайланд жилийг нарийн үнэлж байгаа гэдэгтээ итгэлтэй болохын тулд эдийн засгийн нөхцөл байдлаа дахин хянахад цаг гарга. Мөн давхар өөрийнхөө юуг хамгийн ихээр үнэлдэг болохоо эргэн хар. Бүрэн мэдээлэл аваагүй ч гэсэн санаагаа өөрчилж болно. Баримталдаг зарчим, санаа тань өөрчилж магад эсвэл шинэ шинэ санаа урган гарч ирж магадгүй байна. Энэ нь таныг өөрийн сонирхол, хүчийг хаашаа чиглүүлэх тухай олон өөр төсөөлөл байгаатай холбоотой.
Мэлхий (6/22-7/22)
Заль мэхтэй өдөр. Өнөөдөр таны хайр дурлалын харилцаа нэлээд таагүй байх бөгөөд хүмүүстэй харилцахад хүнд байх бололтой. Сүүлийн өдрүүдэд мөнгө санхүү болон ажил төрөлтэй холбоотой асуудлаас болж хамтын амьдралдаа сэтгэл дундуур байх болно. Хэрвээ таны ажил төрөлд ямар нэг асуудал байхгүй байгаа бол гэр бүлийн асуудалдаа анхаарал хандуул. Эс тэгвээс энэ асуудал удаан үргэлжлэх болно. Хайртай хүнийхээ санаа бодлыг ойлгоогүйгээс болж үл ойлголцол үүснэ. Гэхдээ өнөөдөр хүмүүстэй хэрүүл маргаан үүсгэхэд тийм ч таатай өдөр биш юм.
Арслан (7/23-8/22)
Эрчимтэй өдөр. Та болон таны хосын гүнзгий харилцаа нэмэгдэнэ. Ганц бие арслангыханшинэ хайртай учирч тэр нь цэцэглэх болно. Өөрийнхөөрөө аливаа зүйлийг хийх нь илүү амар байна. Хүмүүс таныг туслаж дэмжих их сонирхолтой байх болно. Хэрвээ танд агуу хүсэл байгаа бол төсөөлөн бодох чадвараа ашиглах нь санасан үр дүнг чинь авчрах болно.
Охин (8/23-9/22)
Эерэг өдөр. Агуу бархасбадь гариг шилжин ихрийн ордонд байрлах ба таны нарны зургаа дахь байрлал нь эрүүл мэнд, ажил, өдөр тутмын амьдрал мөн боломжийн өөрчлөлтүүдэд найдаж болно. Энэ нь маш бүтээмжтэй үе бөгөөд та өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэн хичээл зүтгэлээ ашигла. Танд шинээр бүтэн цагийн болон хагас цагийн ажлын саналууд ирж ажил мэргэжилд ахиц гарна. Та амжилтын шат өөд ахихыг хүсэж байгаа бол өөрийн товч намтрыг шинэчил, ажил олгогчтой холбоо барь, ажлын заруудад хариу өг, онлайнд өөрт тохирох ажлын байр байгаа эсэхийг хар.
Жинлүүр (9/23-10/22)
Таамаглашгүй өдөр. Өнөөдөр бүгд таны хүссэнээр болохгүй. Логиктой байдал бүр хамгийн бага байх нь. Гэвч хайртай хүн болон бизнесийн түнштэйгээ үүсгэсэн хэрүүл тэмцэл нэмэгдэх бөгөөд тэр үед таны гарт байгаа хүчийг та удаан барьж чадахгүй. Өөрийгөө бусдад буруугаар ойлгуулахгүйн тулд үүнийг зөвхөн хараад сууж байх нь дээр бөгөөд үйл хөдлөлөө хянаад тайвширсан үедээ ямар нэгэн шийдвэр гаргах нь зөв алхам болно
Хилэнц (10/23-11/21)
Дарамттай өдөр. Завгүй өдөр байх боловч хэлэцэх асуудал хийж буй үйлдэлд асуудал гарахгүй. Үүрэг даалгавраа яаруу сандруу хийх нь цаг хэмнэх бус харин ч дахин хийхэд хүргэж магадгүй. Өнөөдөр санхүүгийн шийдвэр бүү гарга. Аливаа зүйлийг нарийвчлан үзэхийн тулд шийдвэр гаргах ба энэ нь эөрэг хандлагатай байна.
Нум (11/22-12/21)
Таатай өдөр. Энэ өдөр та ямар нэгэн зүйл хүсвэл таны хүсэл биелэх өндөр магадлалтай байгааг гараг эрхэс танд сануулж байна. Өөрийн хүсч буй зүйлийнхээ хойноос явахаас бүү айгаарай. Нумын ордныхонд яг одоо маш тохиромжтой сайхан цаг бүрдэж байна. Энэ өдөр цалингаа нэмүүлэхээр дарга дээрээ орох, ямар нэгэн чухал хэлэлцээр хийх эсвэл ном болон төслийн санал оруулахад маш тохиромжтой өдөр. Энэ өдрүүдийг хайртай хүнтэйгээ өнгөрүүлэх нь сайхан харилцаа бий болгоход тусална.
Матар (12/22-1/19)
Сайхан өдөр. Матарын эрч хүч нэмэгдэн, урам зориг буцаж ирнэ. Энэ өдөр аливаа ажлыг бүү хойшлуул. Учир нь та энэ өдөр цор ганцаараа байсан ч хийхийг хүссэн зүйлээ хангалттай сайн биелүүлж чадахаар байна. Мөн та хүмүүстэй хамт ажиллавал таниас хэт их оролдлого шаардахаар байна. Та энэ өдөр харж явдаг хүндээ хайраа илчлэхэд тохиромжтой. Учир нь таны нэр хүнд өсөн хүмүүс таныг ихээр сонирхож байна.
Хумх (1/20-2/18)
Бодлогошронгуй өдөр. Энэ өдөр танд найдваргүй мэт санагдаж байсан бүтэлгүй явдлууд сайнаар эргэн, таны сэтгэл санааг өргөнө. Хайрттайгаа дотносох төлөвлөгөөгөө хойшлуулах нь зөв. Учир нь энэ өдөр олон саад тотгор таны харилцааг таагүй байдалд хүргэж болзошгүй. Хүмүүстэй аль болох их харьц. Гэр орноо шинэчлэх болон бизнес төлөвлөгөө зохиоход таатай ба гарах үр дүн нь ч сайн байна. Та шинийг санаачлах сэтгэлээр дүүрэн байж асуудлыг зөвөөр шийдэж чадна. Хэрэв таны өсвөр насны хүүхэд асуудал үүсгэсэн бол та эхлээд сонсон дараа нь ярилц.
Загас (2/19-3/20)
Та бусдаас тусламж дэмжлэг авна. Cap хилэнцийн ордонд нүүснээр та ойр дотны хүмүүстэйгээ сэтгэлээ хуваалцах хүсэл төрнө. Аян замд гарах, аян замын бэлтгэлээ хангахад таатай. Хэрвээ та өөрийн ах, эгчтэйгээ ойрд уулзаагүй бол тэдэнтэй холбогдон сонин хачныг нь сонс. Та хэт бардам зан гаргаж магадгүй. Энэ зан таны шийдвэрт нөлөөлөх ёсгүй. Шинэ найз нөхөдтэй болох нь чухал. Тиймээс өөрийн хүрээгээ тэлэх идэвх зүтгэл тань ашиг авч ирнэ.
Өнөөдрийн зурхай /2014.11.30/ | ||
Үзсэн: 1020 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.