
Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 16. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 24. Адъяа гараг. Бага морь одтой, 4 ногоон мэнгэтэй цагаан туулай өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 8 цаг 20 минутад мандан, 17 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Хониныхон өөрсдийн амиа хичээсэн сонин зангаа мэддэг. Та бүхэн бусдаас өөр, онцгой хүмүүс мэт байж магадгүй. Энэ байдал чинь таны хайр сэтгэлд ч нөлөөлнө. Өнөөдөр та хайртай хүнээ баярлуулахаар эсвэл гайхашруулахаар шийдэж магадгүй. Учир нь та энгийн бус зарим нэг зүйл хөгжилтэй байдаг гэж боддог, бүр шоконд оруулж ч болно. Тиймээс бусдын удирдамжийг дагахдаа бэлэн бай. Найзуудын цугларалт танд бизнөсийн сонирхолтой санал гаргах хэн нэгэн хүнтэй уулзуулна. Энэ завшааныг бүү алд.
Үхэр (4/20-5/20)
Болгоомжлох өдөр. Энэ өдөр нилээд их зөрчилдөөнтэй тулгарах авч харилцан ойлголцох тохиолдлууд ч мөн их байх хандлагатай байна. Асуудлыг шийдхийн тулд хичээл зүтгэл гаргах нь амар байх болно. Энэ өдөр та толгойд байсан төлөвлөгөөгөө тунгаан бодох, төлөвлөх, мөн эхлүүлэх зэрэгт сайн байх бололтой. Удирдах албаны хүмүүст энэрэнгүй өгөөмөр байдал зонхилох хандлагатай байна.
Хамтатгах (5/21-6/21)
Урамтай өдөр. Энэ өдөр олон зүйлсийн хэрэгцээ, чиг хандлага гарч ирэх болно. Захаар аялах нь дэлгүүр хэсэх дуртай хүмүүсийн гол цэгийг онох болно. Ургамал амжилттай ургуулах чадвартай таны хувьд тэднийг усалж, зэрлэг ургамлыг нь тасдаж, хадаж, хөрсийг нь баяжуулж байгальд сайхан хандах хэрэгтэй. Сурагч, оюутан, багш, зохиолч, редактор ихэрүүд энэ амралтын өдрөө тоглож наргихын оронд ажлаа хийхэд зориулбал таны байдал тогтворжих болно. Богино хэмжээний курснууд таны сонирхлыг татаж, ур чадварыг тань сэргээж, үнэ цэнэтэй амжилтанд хүрэх болно.
Мэлхий (6/22-7/22)
Бодлоготой байх өдөр. Эцэг эх, өвөө эмээ нар тань хайртай хүний тань талаар эсрэг бодолтой байж таныг урвуулахыг оролдоно. Хэрвээ энэ нийгмийн шударга бус байдлыг илчилж байгаа бол шалтгааныг нь олохоор нэгдэнэ. Үйлдэхээсээ өмнө хоёр дахин бод. Эрч хүчтэй үйл ажиллагаа таагүй үр дүн авчирч болзошгүй. Оюутнууд ажилын урилга авч, хичээлээ орхигдуулах болно. Гэвч эхлээд та өөртөө бүх зүйлийг тунгаан бодох хангалттай хугацааг өгөөрэй.
Арслан (7/23-8/22)
Стресстэй өдөр. Зарга, маргаанд хэтэрхий хурдан оролцох хэрэггүй. Зарлага нь орлогоосоо давж магадгүй. Эрүүл мэндийн асуудал нь учир шалтгааныг олж, байгалийн гаралтай эмчилгээний бүтээгдэхүүн хэрэглэснээр хялбар шийдэгдэнэ. Хэтэрхий их санаа зовсноос эсвэл зүрхний өвчнөөс болж шаналж байгаа бол бясалгал хийх нь таны эрүүл мэндийг сайжруулж, оюун санааг амар тайван болгоно.
Охин (8/23-9/22)
Азтай өдөр. Асуудлаа шийдвэрлэснээр танд сэтгэл ханамжит байдал мэдрэгдэнэ. Зарим охинуудад энэ яг л өдөр тутмын үгийн сүлжээ бөглөж байгаа юм шиг амархан байх боловч заримд нь хэдэн сая долларын үнэтэй бизнесийн хэлэлцээр хийж байгаа юм шиг санагдана. Ямар ч үйл ажиллагаанд оролцсон гэсэн та аливаа асуудалд нүүр тулдаг байдалд дасан зохицох хэрэгтэй. Буд гараг буцаж байгаа учраас энэ үед гэрийнхээ дутуу болон байхгүй зүйлээ харахад хамгийн тохиромжтой.
Жинлүүр (9/23-10/22)
Таатай өдөр. Гэнэтийн төсөөлөөгүй хөгжил, найз нөхөд санхүүгийн асуудлууд дахиад л тохиолдоно. Ямар нэгэн түнштэйгээ харьцаа холбоо тогтоох байдал таны амьдралын анхаарлын төвд байх бөгөөд хүмүүүсийн анхааралд өртөх хандлага өндөр байна. Хайр дурлал, янаг амрагийн асуудалд хөнгөн хуумгай хандаж яаран шийдвэр гаргаж болохгүй. Жинлүүрийн ордны ганц бие хүмүүс хэн нэгэн шинэ хайртаасаа ямар нэгэн хүсэлт хүлээн авна. Ганц шөнийн жаргалаас болгоомжил.
Хилэнц (10/23-11/21)
Эерэг өдөр. Яг одоо л хайртдаа болон ямар нэгэн холбоо сүлбээний асуудалд анхаарал тавихад хамгийн тохиромжтой өдөр. Хэн нэгэн хайртай хүндээ анхаарал хандуулж түүнийгээ нэгт тавих хайр дурлалыг чинь улам хүчтэй болгоно. Эрүүл мэнд, банкны данс, нөхөрсөг хайр дурлалын асуудлууд таныг янз бүрийн дарамт шахалт, стрессээс чөлөөлөх болно. Яг л таны урам зориг, хүсэл мөрөөдөл, эрүүл энх, аз жаргал зэрэгт чинь оруулж байгаа хувь нэмэр шиг л байх болно. Чухал тэмдэглэлт зүйлийг тэмдэглэх нь танд баяр баяслыг бэлэглэнэ.
Нум (11/22-12/21)
Төвлөрсөн өдөр. Бизнөсийн тохиролцоо өвөрмөц орчинд явагдана. Үйлчлүүлэгчтэй уулзахдаа та хүүхдээ олон нийтийн арга хэмжээнд авч явах бөгөөд гэнэтийн байдлаар гэрээ байгуулж чадна. Амьдралын бүх зүйлээс боломжийг хайж бай. Яагаад гэвэл гэнэтийн юм тусалж магадгүй. Сайн дурын аль нэгэн газар ажиллах нь таны нэр хүндийг нэмэгдүүлнэ. Ядуу дорой хүмүүст туслахаар гар сунгаснаар сайхан сэтгэлийг тань бусад хүмүүс анзаарч харах ба ажил олгогчоос сайн нөхцөлтэй ажил санал хүлээн авна.
Матар (12/22-1/19)
Бүтээлч өдөр. Гэрээ хэлэлцээрүүд амжилттай явагдах бөгөөд бичиг цаасны ажилд анхааралтай хандаарай. Интернэтээр сургалтанд хамрагдах нь мэдлэгээ нэмэгдүүлэх таатай боломж байх болно. Матарын ордны шалгалт өгч байгаа оюутнууд хэтэрхий их дарамт стресст орсны хэрэггүй. Жолоонд явж байгаа хүмүүс дүрмээ сайн ойлгон шалгалтаа сайн өгч, үнэмлэхээ ядах юмгүй гардан авах болно
Хумх (1/20-2/18)
Олон зүйлийг амжуулах өдөр. Өчигдрийн стресс танд амар тайван байдлыг авчирна. Хэрэв та хүнд нөхцөл байдлыг даван туулж чадсан бол өөрийн бодлоо өөрчлөх нь ухаантай хэрэг болно. Оюутан сурагчид өөрийн хичээлийн төлөвлөгөөгөө өөрчлөж магадгүй. Уламжлалаас илүү өөрийн сэтгэл зүрхээ дага. Өөрийн сонирхолтой хичээлээ судлах нь хүсэж байсан ажилдаа ороход туслана. Төлөвлөсөн үйлдлийнхээ эерэг болон сөрөг талыг хэт их анхаарах хэрэггүй. Аливаа хууль зүйн хэрэг явдалд хуульчаас зөвлөгөө ав.
Загас (2/19-3/20)
Тансаг, гоё тэнгэрийн нөлөө их хэмжээгээр байна. Өнөөдөр бол хүсэл бүхнээ цаасан дээр бичсэнээр дэлхий өртөнц таны бодит байдлаас үндэслэсэн хүслийг тань биөлүүлж өгөх маш сайхан боломж байгаа. Өөдрөг өөртөө итгэлтэй байдал тань эрч хүчийг цуглуулах болно. Ихэнх загасныхан үргэлж байдаг бүхнээ дайчлахад бэлэн байдаг ба дуусан дуустлаа ажил хэрэгтэйгээ тулалдаж зодолддог тийм л хүмүүс. Зарим нэг тань зочломтгой зангаа хуваалцахаар зочдыг гэртээ урина. Харин бусад нь гадагшаагаа гарч найз нартайгаа цагийг хөгжилтэй өнгөрөөнө.
Өнөөдрийн зурхай /2014.11.16/ | ||
Үзсэн: 1775 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.