
Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 19. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 26. Адъяа гараг. Их морь одтой, 5 шар мэнгэтэй харагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 7 цаг 41 минутад мандан, 18 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар малтах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Тэнцвэргүй өдөр.Та энэ өдөр төвлөрхөд хэцүү байх нь. Ихэнх хонины ордныхон ажил гэхээсээ илүү ямар нэгэн олон нийтийн үйл ажиллагааны урилга хүлээн авсандаа эсвэл амралтын өдрүүдийнхээ талаар санаа зовж байгаа байх. Гэвч бусдад энэ байдлаа мэдэгдүүлэх хэрэггүй. Хэрэв та шинэ ажилд орохоор анкет бөглөөд хариугаа одоо болтол аваагүй байгаа бол утсаар нэг шалгаж асуухад гэмгүй.
Үхэр (4/20-5/20)
Сэтгэл ханамжтай өдөр. Шинэ найз нөхөд, өөр газар луу салан явахад бага зэрэг гунигтай байх болно. Хамаатнуудтайгаа маргалдах зөрчилдөөн ихэснэ. Жолооч нар осол гаргахаас болгоомжил. Бусдад туслах, эсвэл шинэ захиас бичиж эхлэхэд тохиромжтой. Орой усанд орж, оройн хоолоо гадуур идэх эсвэл хайртай хүнтэйгээ эелдэг харилцах нь үдшийг өнгөрүүлэх тохиромжтой арга юм.
Хамтатгах (5/21-6/21)
Тав тухтай өдөр. Өнөөдөр гэр бүл, гэр орныхоо хэрэгцээг тэргүүнд тавь, таны чармайлтын үр дүнд талархал ирнэ. Одоо гэр орныхоо орчныг сайжруулах цаг. Өрөөнөөс өрөө дамжин судалсны үр дүнд та юу хэрэгтэй байгааг олж мэднэ. Бүтээлч сэтгэхүйгээр зохион байгуулах, урлагийн ур чадварууд нь бүхэлдээ холбоотой. Одоо ажлаас ажил руу шилжин, ажиллахад тодорхойгүй байх тул болгоомжил.
Мэлхий (6/22-7/22)
Тооцоотой байх өдөр. Дэлгүүр хэсэх гэж байгаа бол илүү зардал гаргалгүй анхааралтай бай. Өнөөдөр төсөвт таатай өдөр. Бүх тооцооны хуудсаа аваад 7 хоног бүр ямар төлбөр хийх хэрэгтэйгээ, мөнгөө зөв зарцуулах ямар боломж байгаа зэргийг гаргах бололтой. Таны санаа зовоог зүйлүүд өнгөрөх боолтой. Хэрэв та өрнөөс гарсан бол амрах төлөвлөгөө гарга.
Арслан (7/23-8/22)
Бодлогоширсон өдөр.Энэ өдөр санаа зовнисон бодлогшронгуй байдал зонхилох бололтой. Та аль болох тайван амгалан байж бухимдлаас гарах хэрэгтэй. Хувийн ажилдаа анхаарал тавих цаг гаргах хэрэгтэй. Таны хайр дурлалын явдлыг хязгаарлаж байгаа зүйл таны сэтгэлийг улам тавгүйтүүлэх хандлагатай байна
Охин (8/23-9/22)
Тогтвортой өдөр. Нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүстэй уулзах уулзалт сэтгэл хөдөлгөм байх болно. Илүү их мэдлэг олж авах, мэдлэгийн хүрээгээ өргөжүүлэх хүслээ дага. Охиныхны хийх аялал ажил мэргэжлийн болон бизнесийн хувьд ашигтай байж болох юм. худалдаж авах, зарах, ба худалдаа наймаа хийхэд сайн цаг.
Жинлүүр (9/23-10/22)
Хойшлуулашгүй асуудлыг шийдвэрлэхийн тулд эцэг эх эсвэл өөрөөсөө ахмад хамаатантайгаа илэн далангүй, шударгаар ярилцах шаардлага гарна. Цаашдаа боловсрол эзэмших сониролтой арга зам хайж олоход хамгийн сайн тохирох үе. Мөн шашин шүтлэг, гүн ухаан илүү анхаарал татаж болох юм. Өөрийгөө илэрхийлэх гэсэн хүчин зүтгэлийг чинь баллаж магад. Хүлээгдэх, анхаарал дутах, зарим нэг хэсгийг орхигдуулах ба харилцаа холбооны будлиан бас хүндрэл нэмж энэ өдрийг хэцүү өдөр болгоно
Хилэнц (10/23-11/21)
Анхааралтай байх өдөр. Өөрийгөө хяна. Өнөөдөр тун завгүй өдөр бөгөөд урам зориг дүүрэн байна. Анхааралтай бай. Алдаа эндэгдэл гаргахаас зайлсхийх болно. Таны зохицуулах чадвар нэмэгдэж багийн гишүүд таныг дагах болно. Таны утас завгүй дуугарч, найзууд чинь зөвлөгөө авахыг хүсвэл гайхах хэрэггүй. Та найз нөхөдтэйгөө хөгжилдөж цэнгэж чадна. Ганц бие залуус хэн нэгэнтэй учирна.
Нум (11/22-12/21)
Анхааралтай байх өдөр. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд өөрийн хүчээ бусдын хүчтэй нэгтгэн тэмц. Ажил хэргийн шинэ холбоо хайр дурлалынх болон хувирч болзошгүй. Хариуцлагатай шийдвэр гаргахад бүү яар. Алдаанаас зайлсхийхийн тулд хамгийн дотны хүмүүстэйгээ зөвлөлд.
Матар (12/22-1/19)
Бүтэмжтэй өдөр. Таны бусдыг ятгаж өөрийнхөө эрхэнд оруулах чадвар нэмэгдэнэ. Энэ зан чанараа зөрчилдөөнтэй болон бүтэлгүйтсэн бизнөсийн гэрээ хэлэлцээрт ашиглан түүнийгээ дахин сэргээ. Хэрвээ та хямдарсан болон угаасаа хямдхан зарагддаг барааг хайж байгаа бол түүнийгээ энэ өдөр олно. Гэрээ чимэглэх болон тохижуулах сайхан санаа сэтгүүл дээрээс олдож магадгүй.
Хумх (1/20-2/18)
Амар амгалан өдөр. Сайхан зүйлүүд тохионо. Хайр, нөхөрлөл энэ өдрийн ихэнхийг барна. Ганц бие хүмүүс шинэ романс үүсгэнэ. Та ижил дур сонирхолтой гэдгээ сана. Залуу хумхууд амархан бусдын нөлөөнд орж болзошгүй. Хосууд нэг нэгэндээ илүү анхаарал тавьж, холбоогоо сайжруулна. Хамтдаа инээж, хайрлаж, сонссоноор бүх мөрөөдөл биелж болохыг анхаар.
Загас (2/19-3/20)
Эерэг өдөр. Урьдчилан мэдрэх чадвар ба зөн билэг хүчтэй байна. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ богоомжтой, тэр ч байтугай бага зэрэг хатуу чанд бай. Ингэх нь таны анхаарлыг татаж буй зүйлийг сайтар ойлгоход тусална. Зүү, сүлбээр зүү, шилний хэлтэрхий зүүдэлбэл урам хугарна.
Өнөөдрийн зурхай /2014.10.19/ | ||
Үзсэн: 1948 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.