 
                                        
                    Японы автомашин үйлдвэрлэгч "Toyota  Motor" компани 1.75 сая автомашинаа  олон улсын зах зээлээс эргүүлэн  татаж байна. Тус компанийн мэдээлснээр  тормозны систем дэх гэмтэл болон  бусад доголдлыг засахын тулд компани  ийм шийдвэрт хүрчээ. Гэхдээ  одоогийн байдлаар автомашины гэмтлийн  улмаас ямар нэгэн осол гарч, хүний  амь эрсэдсэн тохиолдлын талаар  мэдээлэл ирээгүй байна гэж Toyota  мэдээлэв. 
Автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч тус  компани энэ удаад  Crown Majesta, Toyota Auris, Noah болон Voxy зэрэг  тормозны систем нь  гэмтэлтэй загваруудыг эргүүлэн татаж байгаа юм.  BBC-ийн мэдээлснээр  эдгээр автомашинууд 2007 оны зургаадугаар сараас 2012 оны  хооронд  үйлдвэрлэгджээ. Өнгөрсөн сард Toyota Tacoma загварын 690,000   автомашинаа мөн л тормозны системд гарсан асуудалтай холбоотойгоор   эргүүлэн татсан юм. 
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
| Toyota Motor-ийн 1.75 сая автомашинд ямар асуудал гарав? | ||
| Үзсэн: 1880 | Mongolian National Broadcaster | 
 
                
 Үндэсний телевиз
					Үндэсний телевиз
					
					 
					 
					 Цагийн хүрд
					Цагийн хүрд
					
					 Найм арваннэг
					Найм арваннэг
					
					 
         
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                             
                                            


 М.Золзаяа
                                М.Золзаяа
                            
 О.Шинэтуяа
                                О.Шинэтуяа
                            
 У.Баярсайхан
                                У.Баярсайхан
                            
 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                   
                                   
                                   
                              
                            
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.