Шууд Chart

COP17: Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

2026-08-21 11:36:32

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын үеэр оролцогчдод эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэхээр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хамт олон болон ХӨСҮТ бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Улсын хоёрдугаар төв эмнэлэг энэ хүрээнд 2 хөдөлгөөнт эмнэлгийн баг, 7 эмч, 5 сувилагч, 2 жолооч газар дээр нь үүрэг гүйцэтгэж байна.

Эмнэлгийн багууд газар дээр нь үзлэг, үнэлгээ хийхээс гадна шаардлагатай тохиолдолд анхан болон яаралтай тусламжийг шуурхай үзүүлж, өвчтөний биеийн байдлыг тогтворжуулах, нарийн мэргэжлийн тусламж шаардлагатай иргэнийг дараагийн шатлалын эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй шилжүүлэх зохион байгуулалтаар ажиллаж байна. 

Мөн COP17 уулзалттай холбогдуулан ХӨСҮТ нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна.

Мөн Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, зочид төлөөлөгчдийн байрлаж буй зочид буудал болон хурлын байранд халдварт өвчний сэжигтэй тохиолдолд шуурхай тусламж үзүүлэх дуудлагын эмч, жолоочийн хуваарийг гарган, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Одоогийн байдлаар 2 гадаадын иргэн, 2 ажилтанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлээд байна. 

 


COP17: Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна  
Үзсэн: 549 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй