Шууд Chart

Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэл давамгайлав

2026-08-19 11:36:31

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2026 оны 8 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 32 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 37.5 хувь нь ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой бөгөөд энэ удаад тендер, худалдан авах ажиллагаанд хамаарах өргөдөл, гомдол зонхилжээ. Өмнөх хугацааны үлдэгдэл болон шинээр нэмэгдсэн нийт 174 өргөдөл, гомдлын 32-ыг шийдвэрлэж, хариуг холбогдох этгээдэд хүргүүлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 63 дуудлага хүлээн авав.

Тус албанаас эрүүл мэндийн салбар дахь авлигын эрсдэлийг үнэлэх чиглэлээр олон улсад ашиглаж буй арга зүй, аргачлалыг судлан, харьцуулсан дүн шинжилгээ хийж, салбарын хууль тогтоомж, эрх зүйн орчны шинжилгээг гүйцэтгээд байна.


Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэл давамгайлав  
Үзсэн: 69 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй