Шууд Chart

Хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо

2026-08-18 17:17:25

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17-р бага хуралд оролцож байгаа НҮБ-ын Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөрийн Ази, номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан, ноён Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.

Хошууч генерал Г.Ариунбуян, “Монгол Улсын Засгийн газраас 2004 оны зургаадугаар сард Монгол орны гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийлгүүлэх зорилгоор НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын багийг өөрийн улсдаа урьж ажиллуулснаар Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ хоорондын харилцаа, хамтын ажиллагааны эхлэл тавигдсан түүхтэй” хэмээн уулзалтын эхэнд онцолсон юм. 

Онцгой байдлын байгууллага нь НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Гамшгийн эрсдэлийг бууруулах газар зэрэг НҮБ-ын төрөлжсөн агентлагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.

Уулзалтаар талууд цаашид хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэд олон нийтийн гамшгийн даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс иргэдийг хамгаалах, НҮБ-ын Хабитат хөтөлбөртэй хамтран холбогдох төсөл хөтөлбөрүүдийг шинээр хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцлоо.


Хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо  
Үзсэн: 32 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй