НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (UNCCD COP17) хүрээнд “Building a Greener Mongolian Plateau” сэдэвт арга хэмжээ 2026 оны 8 дугаар сарын 18-ны өдөр COP17 Цэнхэр бүсэд зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээгээр Монголын өндөрлөг бүс нутгийнэкосистемийг хамгаалах, цөлжилттэй тэмцэх, ойн болон бэлчээрийн экосистемийн тогтвортой байдлыг хангах, шинжлэх ухаанд суурилсан шийдэл, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв.
Хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа Монгол Улсын ойн салбарын бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, ойжуулалт болон экосистемийн нөхөн сэргээлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар байр сууриа илэрхийлж, цөлжилт, газрын доройтлыг бууруулахад ой, ойн нөхөн сэргээлтийн ач холбогдлыг онцоллоо.
Мөн тус арга хэмжээнд Монгол Улс, БНХАУ болон олон улсын байгууллага, судалгааны байгууллагын төлөөлөл оролцож, шинжлэх ухаанд суурилсан цөлжилттэй тэмцэх арга туршлага, “Three-North Shelterbelt” хөтөлбөр, Монголын хуурай болон хагас хуурай бүсийн ойжуулалт, агроойн аж ахуйгаар дамжуулан тогтвортой байдлыг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцов.
Ойгоо хамгаалж, газраа нөхөн сэргээж, ногоон ирээдүйг бүтээе.

| COP17-ын хүрээн дэх “Монголын ногоон өндөрлөг” сэдэвт арга хэмжээ цэнхэр бүсэд боллоо | ||
| Үзсэн: 58 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.