Шууд Chart

“Бэлчээрийн мониторингийн үндэсний сүлжээ, хөрсний доройтол ба нөхөн сэргэх хандлага” зэрэгцээ арга хэмжээ боллоо

2026-08-18 12:46:11

COP17: Эрүүл  бэлчээр нь газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд чухал ач холбогдолтой
“Бэлчээрийн мониторингийн үндэсний сүлжээ, хөрсний доройтол ба нөхөн сэргэх хандлага” зэрэгцээ арга хэмжээ боллоо. 

Эрүүл бэлчээр нь газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд чухал ач холбогдолтой. Уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөгөөр газрын доройтол эрчимжиж буй өнөө үед шинжлэх ухаанд суурилсан, найдвартай мониторингийн тогтолцоог хөгжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна.

Монгол Улс урт хугацааны хээрийн хэмжилт, ажиглалтыг зайнаас тандан судлалын технологитой хослуулан бэлчээр, хөрс, экосистемийн өөрчлөлтийг хянах үндэсний мониторингийн тогтолцоог хөгжүүлж байна. Цаашид GOSAT хиймэл дагуулын мэдээлэл, хиймэл оюун, машин болон гүн сургалтын аргачлалыг ашигласнаар газрын доройтол, хөрсний органик нүүрстөрөгч (SOC), экосистемийн нөхөн сэргэх чадавхыг илүү үр дүнтэй үнэлэх боломж бүрдэж байна.

Дагалдах арга хэмжээний хүрээнд хээрийн хэмжилт, зайнаас тандан судлал, хиймэл дагуулын мэдээлэл болон хиймэл оюуныг нэгтгэсэн хосолсон Мониторинг, Тайлагналт ба Баталгаажуулалтын (MRV) тогтолцоог хөгжүүлэх боломж, туршлагыг хэлэлцэнэ. Мөн эдгээр технологийг бэлчээрийн нөхөн сэргээлт, тогтвортой менежмент, нотолгоонд суурилсан бодлого, шийдвэр гаргалт болон UNCCD, Парисын хэлэлцээрийн хүрээний тайлагналд ашиглах боломжийг танилцуулна.

Арга хэмжээ нь бүс нутгийн хамтын ажиллагаа, мэдлэг туршлагын солилцоог бэхжүүлж, Газрын доройтлыг тэглэх зорилт (LDN)-ын хэрэгжилт, бэлчээрийн тогтвортой менежмент болон экосистемийн нөхөн сэргээлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр дэмжихэд чиглэнэ.


“Бэлчээрийн мониторингийн үндэсний сүлжээ, хөрсний доройтол ба нөхөн сэргэх хандлага” зэрэгцээ арга хэмжээ боллоо   
Үзсэн: 24 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй