Шууд Chart

НИТХ-ын төлөөлөгчид COP17-ын Ногоон бүсийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо

2026-08-18 12:43:29

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал

 /COP17/ Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Хурлын хүрээнд олон нийтэд зориулсан “GreenZone” буюу “Ногоон бүс”-ийн нээлтийн үйл ажиллагаа болж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир нээж, үг хэлэв.

Ногоон бүсэд 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд олон нийтэд нээлттэй юм. Тус бүсэд COP17-ын оролцогчид, мэргэжилтнүүдээс гадна төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, эрдэм шинжилгээний байгууллагууд оролцож, цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаарх шийдэл, инновац, сайн туршлага, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрөө танилцуулна. Мөн Ногоон бүсийн үйл ажиллагаа нь цөлжилттэй тэмцэх асуудлын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, мэдээлэл, туршлага хуваалцах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.

Ногоон бүс наймдугаар сарын 28-ныг хүртэл олон нийтэд нээлттэй байна.

Нийтэлсэн: COP17 Mongolia

НИТХ-ын төлөөлөгчид COP17-ын Ногоон бүсийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо  
Үзсэн: 29 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй