Шууд Chart

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний павильон ногоон бүсэд нээлтээ хийлээ

2026-08-18 10:20:06

Монгол Улсын Засгийн газрын байгаль орчны салбарын тэргүүлэх чиглэл болох “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, нэгдсэн мэдээллийг иргэд олон нийтэд өгөх зорилготой СОР17 хурлын Ногоон бүс дэх павильоны нээлтэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлийн Сайд Ц.Сандаг-Очир оролцлоо. 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын хэмжээнд 140 сая гаруй мод тариад байна. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, экосистемийг сэргээх, ойжуулалт, ойн хамгаалалтыг эрчимжүүлэх үндэсний хэмжээний томоохон санаачилга юм. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн эхлэхэд манай орны нийт газар нутгийн 7,9 хувь нь ойн сан бүхий газар байсан бол 8.71 хувь хүртэл нэмэгдсэн байгааг сайд Ц.Сандаг-Очир онцлов.

СОР17 хурлын хүрээнд Монгол Улс өөрийн туршлага, сургамж, инновацын шийдлээ олон улсын хамтын нийгэмлэгтэй хуваалцаж, экосистемийн нөхөн сэргээлт, уур амьсгалын дасан зохицол, тогтвортой газрын менежментийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна.


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний павильон ногоон бүсэд нээлтээ хийлээ  
Үзсэн: 7 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй