Шууд Chart

“Явуулын оффис” маргааш Багануур дүүрэгт ажиллана

2026-08-17 15:42:20

Улсын бүртгэлийн байгууллагын “Явуулын оффис” өнөөдөр Чингэлтэй дүүргийн Бөмбөгөр худалдааны төвийн урд талбайд ажиллаж, иргэдэд улсын бүртгэлийн үйлчилгээг газар дээр нь үзүүллээ.

Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн алба хаагчид нийт 144 иргэнд иргэний болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээ, лавлагаа, зөвлөгөө мэдээлэл хүргэсэн байна.

Тухайлбал, 17 иргэнд тоон гарын үсэг олгож, иргэний үнэмлэх дахин авах гурван хүсэлт, 25 насны иргэний үнэмлэх солих гурван хүсэлт, 16 нас хүрсэн иргэний үнэмлэх анх авах нэг хүсэлт, гадаад паспортын гурван үйлчилгээг шийдвэрлэжээ.

Мөн иргэний улсын бүртгэлийн 15, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 11 лавлагаа олгож, 91 иргэнд бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.

“Явуулын оффис” нь иргэд шаардлагатай үйлчилгээгээ улсын бүртгэлийн байгууллагад заавал биечлэн очихгүйгээр авах боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ бүрдүүлэх баримт бичиг, үйлчилгээ авах дараалал болон холбогдох журам, зохицуулалтын талаар газар дээр нь мэдээлэл өгч ажиллаж байгаа юм.

Маргааш буюу наймдугаар сарын 18-нд “Явуулын оффис” Багануур дүүрэгт ажиллана.


“Явуулын оффис” маргааш Багануур дүүрэгт ажиллана  
Үзсэн: 55 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй