Монгол Улсын далбаа Нэгдсэн Үндэстний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) талбайд мандсанаар COP17 бага хурал албан ёсоор эхэллээ. Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар 197 орны Засгийн газар, эрдэмтэн судлаач, хувийн хэвшлийн 12,000 гаруй төлөөлөл Улаанбаатар хотод хуралдаж эхэллээ.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Учрал үг хэлэхдээ “Та бидний хэл, соёл, үндэс угсаа, шашин шүтлэг өөр хоорондоо өөр боловч эх дэлхийдээ энх мөнх орших ирээдүйгээ хамгаалах хүсэл зориг нэгтэй. Тийм ч Та бид манай улсад цөлжилтийн эсрэг эв санал нэгдэн, бүгдийн гэр орон болсон эх дэлхийнхээ төлөө, өөрсдийнхөө, ирээдүйнхээ төлөө хуран цуглаад байна” хэмээн онцлоод өмнөх хурлууд бүгд үр дүнтэй болсон ч амлалтыг харин бодит үр дүн болгох нөөц бололцоо, санхүүжилт, технологи, институцийн орчин бидэнд одоо илүү хэрэгтэй байгааг онцоллоо. Тиймээс COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртайг хэллээ.
Харин зам тээвэр, логистикийн дэд хороог Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай ахалж байгаа юм.
Тус дэд хороо нь бага хурлын зочид, төлөөлөгчид, оролцогчдын унаа, нийтийн тээвэр, замын хөдөлгөөний зохицуулалт, зам, тээврийн аюулгүй байдал, хамгаалалтын бэлэн байдлыг хангах, зохион байгуулах чиг үүрэгтэй ажилладаг. Энэ чиг үүргийнхээ хүрээнд 160 автобус, 150 суудлын автомашинаар үйлчилж байгаа аж. Тухайлбал, 5 зорилт бүхий 44 заалттай ажлын төлөвлөгөөний дагуу зохион байгуулалтыг хийж ажиллаж байгаа юм.
Үүнд,
1. COP17 бага хуралд оролцогч, төлөөлөгчид Улаанбаатар хотод зохион байгуулагдах хугацаанд нэгдсэн, найдвартай, тасралтгүй тээврийн үйлчилгээгээр хангагдана. Оролцогчид Чингис Хаан олон улсын нисэх буудал болон заагдсан зочид буудлуудаас хурлын үндсэн талбай хооронд саадгүй зорчиж байгаа. СОР17 бага хуралд оролцох албан ёсны бүртгэл болон урилгын бичигтэй төлөөлөгчдөд тусгай хуваарьт автобус болон албан ёсны таксигаар зохион байгуулалттайгаар үйлчилнэ.
2. Чингис Хаан олон улсын нисэх буудлаас хотын төв болон гол зочид буудлууд руу 24/7 тасралтгүй хуваарьт үйлчилгээ ажиллана.
3. Хурлын үеэр гол зочид буудлуудаас COP17-ийн үндсэн талбай (Blue Zone / Green Zone)-г холбосон тусгай хуваарьт автобуснууд тогтмол цагийн хуваариар явна.
4. COP17-ийн оролцогч, төлөөлөгчдөд зориулсан албан ёсны такси болон хувийн тээврийн үйлчилгээг Tino Super App-аар дамжуулан авах боломжтой. Аппликейшнийг ашиглан шууд такси дуудах эсвэл хувийн автомашины үйлчилгээг урьдчилан захиалах боломжтой.

| Зам, тээврийн салбарыхан COP17 бага хуралд оролцогч, төлөөлөгчид нэгдсэн, найдвартай, тасралтгүй тээврийн үйлчилгээгээр ханган ажиллаж байна | ||
| Үзсэн: 15 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.