Шууд Chart

COP17: Нарантуул, Дүнжингарав орчимд аюултай ачаа тээвэрлэхийг түр хориглоно

2026-08-17 08:50:40

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 энэ сарын 17-28-нд Улаанбаатар хотод болно.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнд түр зохицуулалт хийж, аюултай ачаа тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон.

Үүнд, Нарны замын Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвар, тэндээс Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, мөн Дүнжингаравын гудамжаар Зүүн жанжингийн уулзвар хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг 07:00-21:00 цагийн хооронд хязгаарлана.

Мөн COP17-д оролцох зочид, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор наймдугаар сарын 15-наас эхлэн дээрх хязгаарлалттай замуудаар аюултай ачаа тээвэрлэж буй тээврийн хэрэгслийг 24 цагийн турш нэвтрүүлэхгүй байхаар зохицуулаад байна.

Иймээс шатахуун, химийн бодис болон хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй бусад аюултай ачаа тээвэрлэгчдийг өөр чиглэл сонгон зорчихыг зөвлөж байна.

Нийтэлсэн: COP17 Mongolia

COP17: Нарантуул, Дүнжингарав орчимд аюултай ачаа тээвэрлэхийг түр хориглоно  
Үзсэн: 90 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй