Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Орда Михаил Сергеевичийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, энэ хүрээнд ойрын үед хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар ярилцлаа.
Тухайлбал, хоёр орны харилцааг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, ой, эрүүл мэнд, спорт, боловсрол зэрэг салбарт тэлэх боломж байгааг онцолж, эдийн засаг, хүмүүнлэгийн чиглэлээр бодит үр дүнтэй, харилцан ашигтай төсөл хэрэгжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Элчин сайд Орда Михаил Сергеевич Монгол Улсад ажиллах хугацаандаа тавьж буй зорилт, төлөвлөж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулж, Монгол, Беларусийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө идэвх зүтгэлтэй ажиллахаа илэрхийлэв.
Бүгд Найрамдах Беларусь Улсын Элчин сайд М.С.Орда Монгол Улсад суух Итгэмжлэх захидлаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдөр өргөн барьж, үүрэгт ажлаа эхлүүлсэн юм.
| Бүгд Найрамдах Беларусь Улсын Элчин сайд Орда Михаил Сергеевичийг хүлээн авч уулзав | ||
| Үзсэн: 6 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.