Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы санаачилгаар есдүгээр сарын 1-ний өдрөөс ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ, фэйсбүүк, цахим групп чат ашиглахыг хязгаарлахаар боллоо.
Энэхүү санаачилга нь сурагчдыг үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах болон суралцагчийн дүн, үнэлгээ, хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулахгүй буюу хувийн мэдээллийг хангах зорилготой юм.
Ингэснээр Ерөнхий боловсролын сургуулиуд сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл солилцохдоо өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа байгууллагын болон суралцахуйн удирдлагын систем, албан ёсны платформ ашиглана гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.


| Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй | ||
| Үзсэн: 82 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.