Шууд Chart

АТГ: “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ыг хянан үзэж, санал хүргүүлэв

2026-08-14 11:57:41

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2026 оны 8 дугаар сарын 3-7-ны өдрүүдэд авлигын эрсдэлийг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр “Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн хэрэгцээний авто зогсоолын үйл ажиллагаа эрхлэх журам”, “Сайншанд бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвд ажиллах нислэгийн хөдөлгөөний удирдагчдыг бэлтгэх сургалтад суралцагч сонгон шалгаруулах журам”, “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”, “Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах, орлого болгох журам” зэрэг эрх зүйн актуудыг хянан үзэж, холбогдох саналаа боловсруулж хүргүүлэв.

Өнгөрсөн долоо хоногт төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 5 гомдол, мэдээллийг хянан шалгаж, авлигын эсрэг сургалтад 120 хүнийг хамруулсан байна гэж АТГ-аас мэдээллээ. 


АТГ: “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ыг хянан үзэж, санал хүргүүлэв  
Үзсэн: 38 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй