Төв Азийн органик салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Төв Азийн III Органик Форум ба Экспо – 2026” арга хэмжээ Улаанбаатар хотноо 2026.08.29-30-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Энэхүү форум нь 2024 онд Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотод, 2025 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Алматы хотод амжилттай зохион байгуулагдсан форумуудын үргэлжлэл бөгөөд Төв Азийн орнуудын фермерүүд, малчид, тариаланчид, үйлдвэрлэгчид, боловсруулагчид, экспортлогчид, эрдэмтэн судлаачид, баталгаажуулалт, итгэмжлэлийн байгууллагууд болон бодлого боловсруулагчдыг нэгтгэсэн бүс нутгийн томоохон арга хэмжээ юм.
Форумын хүрээнд органик газар тариалан, органик мал аж ахуй, нүүдлийн болон бэлчээрийн мал аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэл, шинжлэх ухаан, инновац, баталгаажуулалт, итгэмжлэл, худалдаа, экспортын хөгжлийн асуудлаар туршлага солилцож, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хэлэлцэнэ.
Мөн органик бүтээгдэхүүний үзэсгэлэн (Organic Expo), B2B бизнес уулзалтууд, экспортын хэлэлцээрүүд зохион байгуулагдаж, үйлдвэрлэгчид шинэ түнш, худалдан авагчидтай холбогдох боломж бүрдэх юм байна.
| "Төв Азийн III органик форум ба экспо – 2026 " Улаанбаатар хотноо зохион байгуулагдана | ||
| Үзсэн: 201 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.